Грек улсад “Сириза” нам ялалт байгуулсан тухай мэдээ цацагдсан, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн удирдлагууд хуралдаж буйгаас үүдэн алтны ханш сүүлийн нэг долоо хоногийнхоо доод түвшид хүрлээ.
Холбооны нээлттэй зах зээлийн хорооны гишүүд бодлогын хүүг нэмэх цаг хугацааг хэлэлцэж буй аж. Үүнээс өмнөхөн Европын Төвбанк бонд худалдан авах төлөвлөгөөгөө танилцуулснаар уг таваарын үнэ наймдугаар сарын дундаас хойших дээд түвшиндээ (унци нь 1307.62 ам.доллар) хүрч өсөөд байсан билээ.
“Улс орнуудын мөнгөний бодлогын шийдвэр, эдийн засгаа дэмжих бодлого нь алтны үнэд нөлөөлөх нь дамжиггүй” хэмээн “HSBC Securities”-ийн шинжээч Жэймс Стийл ярьсан байна.
Өчигдөр Нью-Йоркийн “Comex” биржид ирэх дөрөвдүгээр сард худалдан авах үнэт металлын ханш 0.2 хувиар өсөж, унци нь 1283 “ногоон”-той тэнцлээ. Судалгаанд хамрагдсан 53 эдийн засагчийн 45 нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ зургадугаар сард өсгөж магадгүй гэж хариулсныг “Bloomberg” дамжуулав.
Ц.Болормаа www.mongolnews.mn