Нийслэлийн хэмжээнд 2015 оны нэгдүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл ажлыг зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн бэлтгэл офицеруудын тоо бүртгэлд нийт бүртгэгдвэл зохих иргэдийн 93.9 хувь нь хамрагдсан байна. Бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2015 оны 2 дугаар улиралд багтаан хамруулахаар зохион байгуулалтын ажлыг хийж байна.
Бүртгэлийн ажлыг дүүргүүд хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулсан бөгөөд байнгын оршин суугч оюутнуудыг оршин сууж байгаа хаягаар нь бүртгэж, дүүргүүдийн цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн дүнг 2014 оны жилийн эцсийн хүн амын статистик суурин мэдээтэй харьцуулсан судалгааг гаргаж нэгдсэн мэдээлэлтэй боллоо.
2015 оны цэргийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр бүртгэлд хамрагдаж байгаа иргэдийн хаягийн зөрчил, дүүргийн мэдээллийн санд орсон зөрүүтэй мэдээллийг олж засварлах боломжийг нэмэгдүүлсэн байна.