Флоридад “Miss Universe 2015” тэмцээн болж өндөрлөн, 300 мянган долларын өртөгтэй үнэт чулуун шигтгээтэй титэм, ялагчийн алдрыг Колумбийн гоо бүсгүй хүртжээ.
Энэ оны ертөнцийн гоо бүсгүйгээр тодорсон Паулина Вега найман настайгаасаа эхлэн загварын ертөнцөд хөл тавьсан, гэхдээ зөвхөн загварын амьдрал түүнд хангалтгүй гэж үзсэн тэрбээр Боготагийн их сургуульд менежментээр суралцдаг гэнэ. Гоо бүсгүй өнөр өтгөн, урлагийн гэр бүлд төржээ. Гурван ах, дөрвөн эгчтэй, түүний өвөө нь алдартай дуурийн дуучин байсан гэнэ. Өвөө нь испани англи хэлээр чөлөөтэй ярьдаг, тиймдээ ч ач охин нь өвөөгийнхөө хэлний авьяасыг өвлөн франц хэл чөлөөтэй эзэмшихийг хүсдэг гэнэ.
Дахин гоо бүсгүйн уралдаан тэмцээнд оролцохгүй хичээлдээ анхаарна гэсэн “сүрхий” бүсгүй ийнхүү Колумбчуудыг баярлуулан Ертөнцийн миссээр тодорлоо. Харин чансаагаараа Дэлхий миссийн дараа ордог энэ тэмцээнд өмнө нь ямар бүсгүйчүүд ялалт байгуулж, тэдний хувь заяа хэрхэн өрнөж байсан бол?
Арми Куусела
“Miss Universe”- ийн анхны ялагчаар 1952 онд Финляндын гоо бүсгүй Арми Куусела тодорч байжээ. Тэмцээнд ялсныхаа дараа Арми Финляндын найруулагч Вейкко Итконений “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй” нэртэй кинонд өөрөө өөрийнхөө дүрд тоглож байжээ. Кино нь дэлгэцэнд гарсны дараа Куусела Филиппиний бизнесмен Виргилио Хилариотой танилцан 1953 онд гэрлэжээ. Жилийн дараа хосууд хамтдаа “Одоо, үргэлж” мюзиклд тоглосон байна. Тэд таван хүүхэдтэй болж, нөхрөө нас барснаас гурван жилийн дараа 1978 онд Куусела Америкийн дипломатч Альберт Уильямстай гэрлэжээ. Одоо наян настай жүжигчин АНУ-д амьдардаг.
Хиллеви Ромбин
Ертөнцийн миссийн дөрөв дэх ялагч , Шведийн гоо бүсгүй Хиллеви Ромбин титэм гардсныхаа дараа Холливудад ирж, жүжигчний уран чадварын хичээлд суудаг болжээ. Тэрбээр Жон Гэвин, Клинт Иствуд, Барбара Иден нартай хамт суралцан, дараа нь хэд хэдэн кинонд тогложээ. Гоо бүсгүйн тэмцээнд түрүүлснээсээ жилийн дараа Ромбин зочид буудлын бизнес эрхэлдэг гэр бүлээс гаралтай Жерард Дэвид Шайнтай гэрлэн, дөчин жил амьдарч зургаан хүүхдийн ээж болжээ. 1996 онд 62 насандаа Хиллеви Ромбин нэг хүү, нөхрийнхөө хамт явж байгаад автомашины осолд орон амиа алдсан юм.
Марлен Шмидт
Тэмцээний арав дахь ялагч Германы гоо бүсгүй Марлен Шимдт. Тэрбээр ийнхүү титэм гардснаар Германаас ялагч тодорсон анхны, мөн одоог хүртэл цорын ганц үйл явдал болж байгаа юм. 1962 онд Марлен жүжигчин Гай Хардины гурав дахь эхнэр болсон юм. Охиноо төрсний дараа хосууд дөрвөн жилийн хамтын амьдралдаа цэг тавихаар шийджээ. Марлен Шмидт кино ертөнцөд хөл тавьж, жүжигчин, продюсер, кино зохиолчоор ажилласан байна. Одоо Марлен Германд амьдардаг.
Даянара Торрес
Дөчин настай жүжигчин, фотомодель Даянара Торрес 1993 онд Ертөнцийн миссийн титэм хүртэж байснаараа төдийгүй алдарт дуучин, хожим нь Женнифер Лопесын нөхөр болсон Марк Энтонигийн анхны хууль ёсны эхнэр болсон гэдгээрээ ихэд нэртэй. Даянара нөхөртөө хоёр хүү төрүүлж өгчээ. Гурван жил хамт амьдарсны эцэст тэд хоёр тийш болж 2005 онд Даянара телевизийн олон ангит кинонд тоглосон юм. Харин хэдэн жилийн дараа “Намайг дага” цуврал кинонд гол дүр бүтээжээ.
Сушмита Сен
Энэтхэгийн загвар өмсөгч, Болливудын жүжигчин Сушмита Сен 1994 онд Miss Universe-ийн ялагч болсноороо энэ эрхэм алдрыг хүртсэн анхны Энэтхэг бүсгүй болжээ. Тэмцээний дараа эх орондоо эргэн ирээд кинонд тоглох санал авч, 1999 онд туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч байсан. Гэдэг. Одоо Сушмита кинонд тоглосон хэвээр байгаа. 39 настай Сушмита Рене, Алиса гэх хоёр өргөмөл охинтой.
Оксана Федорова
Пуэрто-Рикод болсон 2002 оны “Miss Universe”-ийн ялагчаар 25 настай Оксана Федорова тодорсон ч дөрвөн сарын дараа түүнээс титмийг нь эргүүлэн авч, Панамын оролцогч Жюстин Пасекд шилжүүлжээ. Дональд Трамп /тэмцээн зохион байгуулагч компанийн эзэн/-ын мэдэгдсэнээр Оксана тэмцээний ялагчийн үүргээ биелүүлээгүй гэнэ. Одоогоор Оксана телевизэд ажиллан, загварын сэтгүүлийн редактороор ажиллахын дээр хувцасны загвар гаргадаг гэнэ. Оксана Федорова төрийн өндөр албаны эрхэмтэй гэрлэж, одоо нөхрийнхөө хамт хоёр хүүхдээ өсгөдөг юм байна.
Амелия Вега
Доминиканы фотомодель, дуучин Амелия Вега 18 настайдаа Ертөнцийн мисс болж байжээ. Тэмцээнд ялсныхаа дараа буяны үйлс хийж, мөн дуучнаар ажиллах болсон байна. Анхлан гарч ирж байгаа дуучныг Америкийн нэгэн телевизийн продюcсерүүд олж харан “Америкийн дуу хоолой” реалити шоунд урьжээ. Одоо гучин настай Амедия Вега дуу бичүүлж, телевизэд ажиллан, кинонд тоглож, Маймид ажиллаж амьдран, бютикээ ажиллуулдаг гэнэ.
Женнифер Хоукинс
Австралийн гоо бүсгүй Женнифер Хоукинс 2004 онд энэ нэр хүнд бүхий тэмцээний ялагч болжээ. Тэмцээнд ялсныхаа дараа Seven Network телевизтэй гэрээ хийн хөтлөгчөөр ажиллах болсон байна. “Өөрийгөө супер модель болго” шоуг хөтөлдөг байсан тэрбээр Австралийн “Ододтой бүжиглэе” төсөлд оролцож, хэд хэдэн телевизийн цуврал, кинонд тоглож байжээ.
Оливия Калпо
АНУ-ыг төлөөлөн оролцсон 22 настай Оливия Калпо 2012 оны тэмцээний ялагч болж байлаа. Одоо Оливия хөгжмөөр хичээллэж, буяны үйлс хийж, загварын бизнес эрхэлдэг. 2013 оноос эхлэн “Jonas Brothers” рок хамтлагийн солист асан Ник Жонастай болзож эхэлжээ. Түүний төрөлх хот болох Кранстонд Оливиягийн нэрээр нэрлэгдсэн гудамж байдаг гэнэ.