Тайландын төр өнгөрсөн оны тавдугаар сарын 20-нд тогтоосон дайны байдлыг одоогийн нөхцөл байдалд аюулгүй байдлыг хангах үр дүнтэй арга гэж үзэж байгаа учраас цуцлахгүй хэмээн мэдэгдсэн байна. АНУ-ын Төрийн департамент тус улсыг дайны байдлаас татгалзах санал гаргасны хариуд Тайландын Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийжээ.
Даваа гаригт Америкийн төрийн нарийн бичгийн даргын Дорнод Ази, Номхон далайн бүс нутгийн асуудлыг хариуцсан туслах Дэниел Рассел Бангкок хотноо Тайландын гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ дайны байдлаас татгалзах саналыг гарагж байсан юм.
“Өөр ямар ч хууль тогтоомж нөхцөл байдлыг ийм сайн үр дүнтэйгээр хянах боломж олгохгүй байгаа тул дайны байдал хэвээр байх шаардлагатай гэдгийг сайд тайлбарласан” гэж Гадаад хэргийн сайдын туслах мэдэгджээ.
Тайланд улс бол Баруун өмнөд Ази дахь АНУ-ын гол холбоотнуудын нэгд тооцогддог юм. Гэвч 2014 оны тавдугаар сарын цэргийн эргэлт гарснаас хойш хоёр орны хоорондын харилцаа түр хугацаанд “царцсан” юм. АНУ батлан хамгаалах салбар дахь хамтарсан төсөл хэрэгжих боломжгүй болсонд таагүй хандаж байгаагаа илэрхийлж байсан.
Эх сурвалж: ITAR TASS