Авсан зургаа шууд хэвлэдэг Полароид камерыг та санаж байгаа байх. Гэтэл ухаалаг утас бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед та авсан зургаа тэр бүр хэвлүүлэх зав гарахгүй байна уу, тэгвэл энэ төхөөрөмж танд яг хэрэгтэй юм байна.
Зөвхөн зураг хэвлээд зогсохгүй хэвлэсэн зургуудыг тань “амь оруулах” аж.
Prynt гэх энэ авсаархан төхөөрөмж ерөнхийдөө утасны гэр бөгөөд iPhone 6, iPhone 5c, iPhone 5s, Galaxy S5 болон Galaxy S4 гээд олон төрлийн утсанд тохирох аж. ZINK* технологид суурилсан принтерээр та 4,8см-ийг харьцах нь 7,2 см-ийн хэмжээтэй цаасан дээр зургуудаа хэвлэх юм.
Ерөнхийдөө LG PoPo, HiTi Pringo зэрэг халаасны принтерүүдтэй адилхан хэдий ч илүү олон давуу талтай. Өөрийнхөө зай хураагуураар ажиллах учир таны утасны цэнэгийг үрэхгүй.
Зөвхөн зураг хэвлээд зогсохгүй хэвлэсэн зургуудыг тань “амь оруулах” аж. Учир нь Samsung-ийн камерын аппликейшнтэй адил зураг авахаас өмнөх хэдэн секундийг бичиж аваад үүлэн тооцоололд суурилсан сервертээ хадгална.
Ингэснээр тэдний аппликейшнээр та авсан зургаа камерынхаа өмнө харуулахын төдийд тухайн агшныг үзэх юм. Ирэх аравдугаар сараас албан ёсоор худалдаанд гарах Prynt 99 ам. долларын үнэтэй бөгөөд тэд өөрсдийн цахим хуудсан дээр зураг хэвлэх нэг ширхэг цаасыг 50 центээр үнэлжээ.
Гэхдээ та Amazon дээрээс энэ принтерт тохирох 4,8см-ийг харьцах нь 7,2 см-ийн хэмжээтэй стандарт ZINK цаасыг 40 хувиар хямд худалдан авч болох юм байна.
*ZINK
Дулаанаар хэвлэдэг принтерт зориулсан тусгай халуунд мэдрэг цаасыг бид өргөнөөр ашигладаг. Энэ төрлийн принтер нь ямар ч хор ашиглахгүйгээр тусгай цаасан дээр хэвлэдэг бөгөөд энгийн жишээ гэвэл дэлгүүрийн кассын машин, ATM, хуучны факсын машинууд юм. Эдгээр төхөөрөмжүүд бүгд хар, цагаанаар хэвлэдэг. Харин орчин үед энэ технологи илүү сайжирч өнгөтөөр хэвлэх болсон бөгөөд өөр өөр температурт цаасан дээрх өнгөнүүд тодрон гарч ирдэг аж. Хамгийн тод жишээ бидний түрүүн дурдсан ZINK/Zero INK технологи/ юм. #via Wikipedia