“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор тус нэвтрүүлгийн хөтлөгч, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай өөрөө оролцжээ. Харин зочин хөтлөгчөөр УИХ-ын гишүүн, тус нэвтрүүлгийн хойморт нэгэнтээ заларч байсан Х.Баттулга уригджээ.
Тэрээр зураг авалтын студид ирээд өөрийнх нь сандал дээр Х.Баттулгыг суусан байхыг харан, удаах зочин нь өөрөө болохыг мэдээд “Дээл өмсөөрэй гээд байсан чинь ийм учиртай байсан юм уу. Хааны сэнтийд түшмэдийг ойрхон суулгадаггүй байсан юм гэнэ лээ. Удаан харсаар байгаад дуртай болчих вий гэж тэр. Түүн шиг би зочны сандалд ойр суусаар байгаад зочин болчих шиг боллоо” хэмээн наргиан хийгээд амжжээ.
Тэрээр өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, ээж аав, гэргий, нутаг усныхаа талаар сонирхолтой бөгөөд ухаарал хайрласан яриаг өрнүүлжээ.