Нийгмийн сүлжээний хамгийн том сайт болох Facebook өнгөрсөн оны сүүлийн улиралд 701 сая ам. долларын ашигтай ажилласан нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өссөн үзүүлэлт юм.
Зар сурталчилгаанаас орж ирэх орлого 53 хувиар нэмэгдэж 3,59 тэрбум ам. долларт хүрсэн бөгөөд үүнийхээ 70 хувийг хөдөлгөөнт төхөөрөмжийн сурталчилгаанаас олжээ. Тэгвэл сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо 1,39 тэрбумд хүрч жилийн өмнөхөөс 13 хувиар өссөн байна.
Компанийн ашиг орлогын мэдэгдлийг хийх үеэрээ Марк Цукерберг “Бид 2014 онд их олон зүйлийг хийж бүтээлээ” гэжээ. Учир нь компани өнгөрсөн онд 2,9 тэрбум доллар олсон нь өмнөх онтой харьцуулахад бараг хоёр нугалсан үзүүлэлт юм.
Тэгвэл компани судалгаа хөгжүүлэлтийн ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулах болжээ. Өнгөрсөн онд л гэхэд тэд WhatsApp, Oculus Rift-ийг зөвхөн худалдан авахын тулд 21 тэрбум доллар төлсөн билээ.
Анх Цукерберг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байхдаа “Facebook-ийн орлогын дийлэнхийг хөдөлгөөнт төхөөрөмжийн сурталчилгаанаас олох болно” гэж байсан нь тэднийг хэрэглэгчдээ алдах нь гэх шүүмжлэл дагуулж байв.
Гэтэл өнөөдөр бидний харж байгаачлан тэр орлогынхоо 70 хувийг зөвхөн хөдөлгөөнт төхөөрөмжийн сурталчилгаанаас олж байна. Зөв арга барилаар ажилласных биз ээ.
Түүнчлэн 2004 оноос эхлэн хүн төрөлхтний хоорондоо харилцах аргыг өөрчилсөн тэрээр Oculus Rift-ээр дамжуулан дахиад шинэчлэл хийх болов уу.
Асуултын хариу энэ жил тодорхой болно.