“Исламын улс” бүлэглэлийн дайчид барьцаанд байгаа хүмүүсийг суллахаа амласан бичлэгийг өчигдөр /01.28/ цахим ертөнцөд байршуулжээ.
Бичлэг дээр "Исламын улс" бүлэглэлийн тугны хажууд зогссон, нүүрээ халхалсан хүн “Бид барьцаалагчдыг суллана” хэмээн мэдэгдсэн боловч яг ямар барьцаалагчдыг суллах гэж буй талаар тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Түүнчлэн Японы Засгийн газар тус бичлэгийн жинхэнэ эсэхэд эргэлзэж байгаагаа мэдээллээ.
Эргэн сануулахад хэт даврагчид энэ сарын 26-нд шинэ бичлэг интернетээр цацсан. Тус бичлэгт Японы иргэн Кэнзи Гото гартаа Йорданы нисгэгчийн зургийг барьсан байгаа бөгөөд бид хоёрыг суллан авахад 24 цагийн хугацаа байгаа хэмээн Японы эрх баригчдад хандан хэлжээ. Японы шинжээчид энэхүү бичлэг жинхэнэ болохыг баталсан юм.
Хэт даврагчид Йордан улсад алан хядах үйл ажиллагаа зохион байгуулж, цаазын ял сонссон тус улсын шоронд хоригдож буй амиа золиослогч эмэгтэй Сажида ар-Ришавиг япон болон Йорданы нисгэгчээр солих болзол тавьж байна.
Япон улсын Гадаад хэргийн яам одоогоор барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаар тодорхой үр дүнд хүрч чадаагүй.
Дашрамд хэлэхэд алан хядагчдын товлосон хугацаа Токиогийн цагаар өчигдөр 23.00 /Улаанбаатарын цагаар 22.00/ дууссан.
Эх сурвалж: ИТАР ТАСС