2015 онд зөвхөн газрын тос болон шатдаг хийний үнэ буураад зогсохгүй төмөр, бордоо, хүнс гээд бараг бүх л зүйлс хямдрах тухай Дэлхийн банкны илтгэлд дурджээ. 2014 оны дунд үеэс эхэлсэн үнийн бууралт эхэлж, газрын тос 55 хувиар хямдарсан байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үнэт металл 2014 оны дөрөвдүгээр улиралд 6-9 хувиар тус тус унасан байгаа юм.
Дэлхийн эдийн засаг сул өсөж байгаа, АНУ-ын долларын байр суурь бэхэжсэн зэрэг энэ их уналтад нөлөөлсөн аж. Харин газрын тосны үнэд ОПЕК-ийн зүгээс эзэлсэн хатуу байр суурь чухал үүрэг гүйцэтгэжээ.
2015 онд газрын тосны үнэ 53 ам.доллар орчим байх болов уу гэсэн таамгийг Дэлхийн банкнаас дэвшүүлэв. Энэхүү үнийн уналт бусад түүхий эдийн үнэд ч нөлөөлж эхлээд байна. Европт шатдаг хийн үнэ 15 хувиар, Японд 30 хувиар буурах тооцоо гарчээ.
Аж үйлдвэрийн төмрийн үнэ 5.3 хувиар, үнэт металлынх 2.9 хувиар тус тус унах гэнэ. Хятад, Энэтхэг болон хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээ буурсан явдал ийнхүү үнэд нөлөөлсөн байна.
Бордооны үнэ 2008 оноос хойш бараг хоёр дахин буурсан төдийгүй цаашлаад ч энэ хандлага хадгалагдан үлдэнэ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ч 4.2 хувиар буурах төлөв ажиглагдаж байна.
Эх сурвалж: utro.ru