Түргэн хоолны McDonald's сүлжээний ерөнхийлөгч Дон Томпсон ирэх гуравдугаар сард албан тушаалаасаа буухаар болжээ. Түүний залгамж халааг Стивен Истербрук авах бөгөөд энэ талаар тус компанийн албаны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр суудлаа өгөхөөр болсон Дон Томпсон 2,5 жил тус корпорацийн ерөнхийлөгчийн албыг хашсан бөгөөд тэрбээр McDonald's-д нийт 25 жил ажиллажээ. “Мак гэр бүлээ орхих надад тун хүнд байна. Гэхдээ бүх юм цаг хугацаатай. Би халаагаа Стивд өгнө. Тэр маш амжилттай удирдах болно” гэжээ.
Стивен Истербрук одоогоор дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагийн зэрэгцээ зар сурталчилгааны албыг удирддаг юм байна.
Сүүлийн жилүүдэд McDonald's-ын сүлжээ хоолны газруудад борлуулалт буурч байгаа учраас тус компанийн удирдлага нөхцөл байдалд өөрчлөлт шинэчлэлт хийж буйгаа хөрөнгө оруулагчдад харуулахыг эрмэлзэж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.
Эх сурвалж: CNBC