Кубын удирдагч АНУ, Кубын харилцааг хэвийн болгохын тулд Вашингтонд хэд хэдэн шаардлага тавьж байна. Тэрбээр энэ талаар Коста-Рикад болж буй Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр хэллээ.
Рауль Кастро АНУ-д 50 гаруй жилийн өмнө Кубын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг бүрэн цуцлах шаардлага тавилаа. Дашрамд хэлэхэд, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Конгресст хандан Кубын эсрэг тавьсан хоригийг цуцалж, тус улстай харилцаагаа сэргээх санал тавьсан ч энэхүү санааг Сенатын зарим гишүүд эсэргүүцэж байгаа юм. Тэд Обама Кубын Засгийн газрын харгис хэрцгий үйлдлийг дэмжиж байна хэмээн үзэж байна.
Үүнээс гадна Кубын удирдагч Америкийн Төрийн департамент 2009 оны дэлхийн терроризмын байдлын тухай тайланд Куба улсыг "терроризмыг дэмжигч улс орон"-ны жагсаалд оруулсныг ямар ч баримтгүй зүйл хэмээн буруушаан, энэхүү жагсаалтаас Кубыг хасах нь түүний хоёр дахь шаардлага байв.
Эцэст нь Америкийн эрх баригчдаас Кастро Гуантанамо булан дахь цэргийн баазыг эргүүлж өгөхийг шаардав.
Гуантанамо дахь цэргийн бааз нь Испани Америкийн дайнаас хойш 1898 онд Гуантанамогийн буланд Америкчуудын түрээслэн авсан тэнгисийн цэргийн бааз юм. Цэргийн баазын одоогийн статусыг 1934 онд байгуулагдсан түрээсийн гэрээ тодорхойлдог.
Энэ гэрээний дагуу 100 жилээр түрээсэлсэн хэмээн Америкийн эрх баригчид мэдээлдэг юм. Гэвч 1959 оны Кубын хувьсгалын ялалтын дараа гэрээ хүчин төгөлдөр биш болсон ч Америкчууд гэрээг 100 жилээр байгуулсан гэдгээр түрий барьж одоог хүртэл цэргийн баазад байрласан хэвээр байна.
Тус цэргийн баазад анх 2002 онд алан хядах ажиллагаан сэжиглэгдэн Афганистанаас баривчилсан 20 хүнийг авчирснаар шорон бий болсон.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар байгуулагдсан цагаасаа хойш энэ шоронд 41 орны 558 хүнийг хорьж байцааж байснаас 200 гаруй нь одоо хүртэл хоригдож байгаа аж.
Гуантанамо булан дахь шоронг улсын нутаг дэвсгэрийг хууль бусаар эзэлсэн, Америкийн түрэмгий бодлого хэмээн тус шоронг хаахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал хэд хэдэн удаа зохион байгуулагдаж байсан юм.
Эх сурвалж: RG.RU