Саудын Арабын хаан Абдаллаг таалал төгссөнтэй холбогдуулан зохион байгуулж буй гашуудлын арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай Мишель Обама нар оролцсон бөгөөд түүний гаднах төрх байдал арабуудад таалагдсангүй.
Тэрээр цэнхэр өнгийн өмдтэй хослол өмссөн төдийгүй толгойдоо алчуур зүүхээс татгалзжээ. #Michelle_Obama_Immodest хэштэг ашиглан арабчууд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байна.
Мишель Обамаг ядаж хар өнгийн хувцас өмсөж болох байсан талаар шүүмжлэгчид онцолжээ. Ийм цэнхэр өнгийн хувцастай хавар цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломжтой гэж үзэж байгаа юм. Нөхөр нь нас барсан хааны талаар хүндэтгэлийн үг хэлж байх зуурт Мишель ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх ёсгүй гэж үзсэн бололтой.
Мишель Обама ийм маягаар эмэгтэйчүүдтэй зүй бусаар ханддагийг эсэргүүцсэн гэх таамгийг “The Breaking news items” сонин дэвшүүлэв. Өмнө нь тус улсад очиж байсан америк эмэгтэйчүүд толгойдоо алчуур зүүхгүй явж болоод байсан гэжээ.
Тухайн нөхцөл байдалд тохирсон маягаар биеэ авч явж чаддаггүй хэмээн Мишель Обама нэг бус удаа шүүмжлүүлж байгаа билээ. 2009 онд G20 уулзалтын үеэр Английн хатан хааныг гараас барьсан бол 2011 онд Букингемийн ордонд очиход үсний засалт нөхцөл байдалд тохироогүй төдийгүй банзал нь салхинд байнга хийсч дотоож харагдах шахаж байсан юм.
Эх сурвалж: Newsru.com