1957 оноос зохион байгуулагдаж эхэлсэн Африк Үндэстний Цомын тэмцээн энэ жил 30 дах удаагаа болж байна. Энэ удаагийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг Марокко улс аваад байсан ч онц аюулт Эбола вирусын баруун Африк дах тархалтын улмаас өнгөрсөн оны 12-р сард тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас татгалзсан юм.
Гэвч төд удалгүй Экваторын Гвиней улс 30 дах удаагийн Африк Үндэстний Цомын тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Ингээд энэ сарын 17-ны өдрөөс Африк тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж, шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж өнөөдөр хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Шөвгийн наймын тоглолтууд ирэх сарын 1-ний өдрөөс эхэлнэ.
Тоглолтууд
“А” хэсэг
“А” хэсгийн фаворит багуудаар нэрлэгдэж байсан Габон болон 2013 оны Африк Үндэстний Цомын тэмцээний мөнгөн медальт Буркина Фасо улсын шигшээ багууд энэ удаад хэсгээсээ ч гарч чадсангүй тэмцээнээ дуусгалаа.
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Конго |
3 |
2 |
1 |
0 |
+2 |
7 |
2 |
Экваторын Гвиней |
3 |
1 |
2 |
0 |
+2 |
5 |
3 |
Габон |
3 |
1 |
0 |
2 |
-1 |
3 |
4 |
Буркина Фасо |
3 |
0 |
1 |
2 |
-3 |
1 |
“В” хэсэг
“В” хэсгийн тухайд Тунис 5 оноотой хэсгээ тэргүүлсэн бол хэсгийн хоёрдугаар байрны төлөө Ардчилсан Конго болон Капе Верде улсууд өрсөлдсөнөөс тэмцээний дүрэм ёсоор Ардчилсан Конго шөвгийн наймд шалгарлаа. Дээрх хоёр багийн оноо болон гоолын зөрүү тэнцсэн боловч олон гоол оруулсан үзүүлэлтээр Ардчилсан Конго хэсгээсээ гарсан байна. Ардчилсан Конго улсын шигшээ баг 3 тойргийн тоглолтонд 2 гоол оруулж 2 гоол алдсан бол Капе Верде 1 гоол оруулж 1 гоол алджээ.
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Тунис |
3 |
1 |
2 |
0 |
+1 |
5 |
2 |
Ардчилсан Конго |
3 |
0 |
3 |
0 |
0 |
3 |
3 |
Капе Верде |
3 |
0 |
3 |
0 |
0 |
3 |
4 |
Замби |
3 |
0 |
2 |
1 |
-1 |
2 |
“С” хэсэг
Энэ хэсэгт олныг гайхашруулсан зүйл болсонгүй. Гана болон Алжерийн шигшээ багууд оноо тэнцсэн боловч хоорондын тоглолтонд Гана өрсөлдөгчөө 1:0 харьцаатай буулган авсан тул хэсгээ тэргүүлжээ.
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Гана |
3 |
2 |
0 |
1 |
+1 |
6 |
2 |
Алжер |
3 |
2 |
0 |
1 |
+3 |
6 |
3 |
Сенегал |
3 |
1 |
1 |
1 |
-1 |
4 |
4 |
Өмнөд Африк |
3 |
0 |
1 |
2 |
-3 |
1 |
“D” хэсэг
“D” хэсэгт тун сонирхолтой зүйл болоод байна. Кот д’Ивуарын шигшээ баг 5 оноотой хэсгээ тэргүүлсэн бол Гвиней болон Мали улсын шигшээ баг тус бүр 3 оноотой удааллаа. Энэ хоёр багийн хоорондын тоглолт 29-ны шөнө болсон бөгөөд 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм. Ингээд хоорондын тоглолт, оруулсан гоол, алдсан гоол зэрэг бүх үзүүлэлт нь тэнцжээ. Хамгийн сүүлд Африк Үндэстний Цомын тэмцээний үеэр ийм тохиолдол тэртээ 1988 онд болж байсан байна. Ямарч байсан ийм тохиолдолд тэмцээний дүрэм ёсоор сугалаагаар ялагчийг тодруулах юм байна. Нэг ёсондоо Гвиней болон Мали улсуудын аль азтай нь шөвгийн наймд шалгарах нь.
Ихэнх хөгжөөн дэмжигчид сугалааны оронд хоёр баг 11 метрийн торгуулийн цохилтоор хувь заяагаа шийдэх ёстой гэж үзэж байгаа ч харамсалтай нь тэмцээний дүрэмд зааснаар сугалаагаар ялагчийг шийдэх ёстой. Магадгүй энэ хоёр багийн тоглогчид ч гэсэн торгуулийн цохилтоор азаа үзэхийг илүүд үзэх байсан биз.
|
Баг |
Тог |
Х |
Т |
Хо |
Г/з |
Оноо |
1 |
Кот д’Ивуар |
3 |
1 |
2 |
0 |
+1 |
5 |
2 |
Гвиней |
3 |
0 |
3 |
0 |
0 |
3 |
3 |
Мали |
3 |
0 |
3 |
0 |
0 |
3 |
4 |
Камерун |
3 |
0 |
2 |
1 |
-1 |
2 |
ШӨВГИЙН НАЙМ
01/02/15 Конго 00:00* Ардчилсан Конго
Тунис 03:30* Экваторын Гвиней
02/02/15 Алжер 00:00* Гвиней/Мали
Кот д’Ивуар 03:30* Гана
/*Улаанбаатарын цагаар/
Цэнгэлдэхүүд
Энэ удаагийн тэмцээн Экваторын Гвиней улсын 4 хотын 4 цэнгэлдэх хүрээлэнд явагдаж байгаа. Нээлт болон хаалтын үйл ажиллагаа, шигшээ тоглолт Бата хотын 35,700 хүний багтаамжтай Бата цэнгэлдэх хүрээлэнд болно.