УИХ-ын намрын чуулган завсарлах хуулийн хугацаа хоёрдугаар сарын 10-нд дуусна.
Чуулган завсарлах хугацаа дөхсөн учир УИХ-аар хэлэлцэх асуудлыг шахан оруулж байна. Өнөөдрийн нэгдсэн чуулганаар 25 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2014 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулиудын төслийн хэлэлцэх, эсэхийг шийдэж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Одоо Засгийн газраас 2013 оны есдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдэх хэлэлцүүлгийг хийж байна.