Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын мэдээллийн хамгийн ахмад агентлаг болох ТАСС ажилчдаа 25 хувиар цомхтгох тухайгаа мэдэгдсэн юм. Төрийн санхүүжилт гуравны нэгээр буурсан учир хэмээн үүнийгээ тайлбарлав. Харин хоёр дахь шалтгаан нь бүтцэд өөрчлөлт оруулах явдал.
90-ээд оноос эхлэн ТАСС улсын санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. Үүнээс гадна голдуу 70-аас хол давсан насныхан ажиллаж ирсэн явдал мэдээллийн гэх тодотголтой энэ байгууллагад сөрөг нөлөө үзүүлэх болсон гэнэ. Тиймээс агентлаг оросын мэдээллийн зах зээлийн гол тоглогчдоос 40-50 жилээр хоцорсон хэмээн ТАСС-ын ерөнхий захирал Сергей Михайлов үзэж байна.
Төрөөс олгодог мөнгөний 80 хувь нь ажилчдын цалин болдог нь агентлагийн хувьд маш муу үзүүлэлт болон хувирсан. Тиймээс л ажилчдыг 25 хувиар цомхтгох шийдвэр гаргасан тухай тэрээр ярив. Энэ цомхтголд удирдлага, уран бүтээлчид, техникийн ажилчид хамрагдана. Гадаадад үйл ажиллагаа явуулдаг сурвалжлагчдын 68 төвийг хадгалан үлдэх хэдий ч сэтгүүлчдийнх нь тоог цөөлөх гэнэ.
Өнгөрсөн жилээс эхлээд цомхтгол ерөнхийдөө эхэлсэн бөгөөд үүнд нь тэтгэврийн нас хүрсэн хүмүүс хамрагдсан аж. Хямрал энэ үйл явцыг улам бүр хурдасгажээ. Агентлагаас явж буй хүмүүс мөнгөн тэтгэлэг авах юм байна.
Үүнтэй зэрэгцэн тус байгууллагынхан тагнуулын хэрэгт буруутгагдаж эхэллээ. АНУ-д тагнуул хийсэн хэргээр баривчлагдаад буй ОХУ-ын иргэд агентлагийн сэтгүүлчдэд зохих асуудлыг өгч байсан хэмээн “The daily Beast” сонинд онцолжээ.
Тус сонинд Улсын аюулгүй байдлын хороонд ажиллаж байсан хошууч генерал Олег Калугин ярилцлага өгч түүндээ “ТАСС агентлагийн ажилчдын бараг тал хувь нь тагнуулын үйл ажиллагаанд татагдсан байдаг. Тэд хүмүүсийг элсүүлэх, нууц бичиг баримт олж авах үүрэг хүлээж ирсэн. Энэ бол тэдний гол үүрэг. Би Аюулаас хамгаалах хороонд ажиллаж байх үед Нью-Йорк дахь ТАСС-ын салбартай их сайн харилцаатай байсан” хэмээжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн Америкийн түшмэдийн хэлснээр тагнуулын үйл ажиллагаанд ТАСС нэлээд үүрэг гүйцэтгэж ирсэн тухай “The Washington Post” сонин мэдээлэв. Харин ТАСС агентлагийн орлогч захирал Михаил Гусман эдгээр мэдээллийг үгүйсгээд “Орчин үеийн Орост ийм үйл ажиллагаа явагддаггүй. Энэ бүхэн хүйтэн дайны үлдэгдэл” гэж ярьсан байна.
Эх сурвалж: Vesti.ru