Сэргээгдэх эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлэх дэлхий дахины хөгжлийн хандлага манай улсын өнөөгийн эрчим хүчний салбарын чухал зорилт болоод буй. Байгаль орчинд ээлтэй шинэ эх үүсвэрийг судлан ашиглах замаар сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх. Дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй Ази цаашлаад дэлхийн хэмжээнд экспортод гаргах томоохон зорилтыг бодлого тодорхойлогчид дэвшүүлээд байгаа. Энэ талаар салбарын мэргэжилтнүүд боломжгүй зүйл биш гэдгийг хэлдэг.
Түүнчлэн дэлхийд эрчим хүч нийлүүлэх том зорилтын тэргүүнд дотооддоо эрчим хүчээр хангагдаагүй байгаа хөдөөгийн айл өрхийг эрчим хүчний төвлөрсөн эх үүсвэрт холбоход ихээхэн хөрөнгө зардал гаргах, тэр бүхнийг сэргээгдэх эх үүсвэрээс ашиглахад ач холбогдол өгч байгаа юм. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг нь бидэнд нөхөн сэргээгдэх тогтвортой эх үүсвэр бүрдлээ гэсэн үг болохоос өртөг хямдхан үнэгүй гэсэн үг биш. Тиймээс эрчим хүчний салбарт “ногоон тариф” тогтоох талаар сүүлийн үед ярих болсон. Энэ нь сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч ашигласны төлбөр юм. Өнөөдрийн байдлаар тус төлбөрийг хэрэглэгчдийн эрчим хүч ашигласны төлбөрөөс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж буй компанийн дансруу шилжүүлж байгаа аж.
Энэ талаар Эрчим хүчний яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт ногоон тарифийн үйлчилгээ нэвтрүүлэх нь оновчтой. Учир нь энэ салбарын компаниуд багагүй үл ойлголцолд хүрдэг. Бидэнд ирэх ёстой орлогын багагүй хувь нь сэргээгдэх эрчим хүчний зөрүү болж байгаа нь нийгэмд төдийгүй манай салбарынханд сэргээгдэх эрчим хүч хэрэггүй гэсэн ойлголтыг төрүүлэхүйц байна” гэв. Өөрөөр хэлбэл эрчим хүчний төлбөрийг нэгдсэн журмаар аваад сэргээгдэх эх үүсвэрийн төлбөрийг салгаж байгаа нь асуудал үүсгэдэг аж. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг “ногоон тариф” нэрийн дор тусгаарлах нь зүйтэй гэж үзэж байгаа аж. Тиймээс эрчим хүчний зохицуулах хороотой тохироод үйлчлүүлэгдийн данснаас шууд сэргээгдэх эх үүсвэрийн дансруу орж байхаар тусгах нь оновчтой гэж үзжээ.
Түүнчлэн өнгөрсөн жил батлагдсан ногоон хөгжлийн бодлогын баримт бичигт 2020 он гэхэд эрчим хүний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангана гэсэн зорилт тавьсан. Тухайлбал, нар, салхи, усан цахилгаан станц гэсэн эх үүсвэрүүд бий. УИХ-ын гишүүн, НҮБ-ын байгаль орчны ассемблейн ерөнхийлөгч С.Оюун “Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалаад ногоон хөгжлийн асуудлын 50 гаруй хувь нь эрчим хүч болж хувирсан гэж ойлгож болно. Учир нь, уур амьсгалын өөрчлөлт нь шатах малтмалаас бий болж буй. Тиймээс цаашид сэргээгдэх буюу цэвэр эрчим хүч ашиглахаас өөр зам үгүй” гэлээ.
Жилд хамгийн өндөр хувиар сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж байгаа орон бол манай өмнөд хөрш Хятад улс бөгөөд Америкийг давчихаад байна. Үүний зэрэгцээ сайн мэдээ нь 1990 оноос хойш нар салхинаас гаргаж байгаа эрчим хүчний үнэ 10 дахин буураад байна. Өмнө нь сэргээгдэх эрчим хүч гаргах зардал нь нүүрснийхээс илүү үнэтэй байсан учир олон нийт хямдыг нь сонгодог байсан. Одоо бол өрсөлдөх чадвар харьцангуй нэмэгдэж үнийн хувьд сэргээгдэх эрчим хүч хямд болсон. Түүнчлэн цэвэр эх үүсвэрээс гаргаж буй эрчим хүчний үнийн зөрүүг төрөөс дэмжиж өгдөг олон улсын жишиг ч бий болоод байна.
Тэгвэл ногоон хөгжлийг эрэлхийлж эрчим хүчээ эрүүл аргаар гаргах салбарын бүтээн байгуулалт хэрхэн явагдах вэ. Энэ салбарт төрийн зүгээс бодлогын хүрээнд дэмжих олон хувилбар гаргасан байдаг аж. Хувийн хэвшил бүтээн байгуулалтыг хариуцан ажиллах боломжтой. Түүнчлэн энэ талаар хуульд ч тодорхой тусгасан байдаг аж. Тодруулбал, гаднаас орж ирж байгаа сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжид тодорхой татварын хөнглөлтүүд байдаг. Мөн өөрсдөө сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд борлуулж буй тохиолдолд улсаас боломжит хэмжээнд худалдаж авна гэсэн үүрэг хүлээх, худалдан авах гэрээнд тусгаж буйг бодлого тодорхойлогчид хэлсэн.
Мөн манай улсад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж худалдаалж буй тохиолдолд ашгийн татвараас чөлөөлөх бодлогыг өнгөрсөн жил Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас баталсан байдаг. Угаас бодлогоор дэмжиж хөлөө олох салбар гэдгийг төрийн тэргүүн хэлсэн байдаг. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй хандана гэсэн банкны холбооны санаачлага гарсан байна. Дэлхий нийтээр байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийн асуудалд анхаарч буй энэ үед санхүүгийн дэмжлэгээр дамжуулан байгаль орчинд ээлтэй салбарт хөрөнгө оруулах болжээ.
Түүнчлэн цаашид сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хөгжлийг хангахын тулд эхний ээлжинд уламжлалт эрчим хүчний салбараас төлбөрийн хувьд тусгаарлаж ногоон тарифт шилжүүлэх нь үр дүнтэй. Ингэснээр тус салбарт үйл ажиллагаа эрхлэх компаниуд болоод хэрэглэгчдэд илүү ойлгомжтой болох юм.