АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Грекийн шинэ Ерөнхий сайд Алексис Ципрастай утсаар ярьсан бөгөөд энэ үеэр 2008 оны хямралаас хойш сэргэж чадахгүй байгаа Грекийн эдийн засагт тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээллээ.
Мөн Обама парламентын сонгуульд ялалт байгуулсан Алексис Ципраст баяр хүргэн "АНУ-Грек найз, холбоотон байсны хувьд Грекийн шинэ Засгийн газартай хамтран ажиллана" гэжээ.
Түүнчлэн хоёр орны төрийн тэргүүн Грек, АНУ-ын хамтын ажиллагаа, Европын аюулгүй байдал, терроризмын эсрэг тэмцэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.
Грекийн эдийн засаг 2008 оноос хойш 20 гаруй хувиар буурч, хоёр ч удаа нийт 240 тэрбум еврогийн тусламжийн зээл аваад буй юм. Үүнийхээ хариуд татвараа нэмж, цалингаа хасаж, хөдөлмөрийн зах зээл, тэтгэврийн өөрчлөлт шинэчлэлийг хийх зэрэг эдийн засгийн хатуу бодлого явуулж байсан юм.
Тэгвэл энэ сарын 26-нд шинэ Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон Алексис Ципрас эдийн засгийн хатуу бодлогыг шинэчлэх, улсын гадаад өрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж амласан байна.
Эх сурвалж: ВВС