Реал Мадрид клубийн Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэн удахгүй нэрээ сольж Абу Даби Бернабуе болох тухай Испанийн өдөр тутмын “AS” сонин мэдээллээ. Эх сурвалжийн бичсэнээр тус клубийн ивээн тэтгэгч болох Абу Даби хөрөнгө оруулалтын групп цэнгэлдэхийн нэрэнд өөрсдийн нэрийг оруулахыг хүсэж байгаа гэнэ.
Энэ мэдээллийг тус клубийн зүгээс албан ёсоор баталгаажуулаагүй ч, клубийн ерөнхийлөгч Флорентино Перес нэгэнтээ өгсөн ярилцлагынхаа үеэр Абу Даби хөрөнгө оруулалтын групп хүссэн тохиолдолд цэнгэлдэхийн нэрийг сольж болох тухай ярьж байсан удаатай.
Сүүлийн жилүүдэд Арабын хөрөнгөтнүүдийн нөлөө спортын ертөнцөд улам хүчээ авч байгаагийн илрэл үүгээр үргэлжлэх бололтой. Тун удахгүй цэнгэлдэхийн нэрийг солих үзэгдэл хэвийн зүйл болж магадгүй нь. Цэнгэлдэхийн нэрийг сольсон хамгийн ойрын жишээ л гэхэд Английн Премьер лигийн Манчестер Сити клуб ивээн тэтгэгчдийн шийдвэрээр цэнгэлдэхийнхээ нэрийг 2011 оны долдугаар сараас Этихад болгон өөрчлөөд байгаа юм.
Сантьяго Бернабеу цэнгэлдэхийн хувьд ЕХХ-ны дөрвөн одтой цэнгэлдэхүүдийн нэг бөгөөд 1947 онд нээлтээ хийж байсан, өдгөө 81,044 хүний суудалтай. 2013 онд Сантьяго Бернабеуг шинэчлэх төсөл батлагдаж 2017 зун бүрэн шинэчлэгдсэн цэнгэлдэх хүрээлэн болно. Шинэчлэх төслийн өртөг нь ойролцоогоор 300 сая евро байх юм.