Ц.Алдармаа болон Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд өнөөдөр 13 цагт боллоо.
Шүүх хуралдаанаар Ц.Алдармаад 3 жил 6 сарын ял оноож, уг ялыг хоёр жилийн тэнсэн болголоо. Тэрээр хоёр жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын бүртгэл, хяналтад байх ба хэрэгт гэмт хэрэгт холбогдвол 3.5 жилийг биеэр эдлүүлэх юм.
Өнгөрөгч аравдугаар сард анхан шатны шүүхээс Ц.Алдармааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6-д зааснаар онц хэрцгий аргаар бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэргээр 7 жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан.
Гэвч Ц.Алдармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан ба шүүх хурал энэ сарын 9-ний өдөр болсон ч улсын яллагч шинжээчийн өмнөх дүгнэлтүүд эргэлзээтэй байсан тул шинжээчдийн бүрэлдэхүүнийг томилох хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшилж байсан. Харин Д.Оюунтуулд хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн шинжээчдийн дүгнэлт нь Ц.Алдармаагийн ялыг хөнгөлөхөд нөлөөлжээ.
Мөн Г.Оюунтуулд оноосон ялыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ.