Технологийн инновацийн экосистем бүрдүүлж, энтрепренёр соёлыг түгээх зорилготой "Нээлттэй Инновацийн Лаб- OIL /Open Innovation Lab/" Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) дэргэд байгуулагджээ.
Нээлттэй инновацийн лаборатори шинэ санаа гаргагч, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаачдын уулзвар төв цэг болох зорилготой юм. Тэд эхний ээлжинд “Залуу зохион бүтээгч” уралдаан,
- “Хоньчин робот” төсөл,
- “Сансар дахь Бидний Мөрөөдөл” нано хиймэл дагуулын төсөл зэрэг технологийн ахисан түвшний санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохоор ажиллаж байна.
Шинэ санаагаа технологи болгон, зах зээлд гаргах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй уг лаборатори орчин үеийн технологийн хөгжил дэвшил, инновацийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, энэ төрлийн бизнес санаа бүхий төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилготой сургалт лекцүүд зохион байгуулж эхэлжээ.
Тухайлбал, тус лабораториос ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад ажилладаг эрдэмтэн судлаач, багш нарын дунд Startup weekend хөтөлбөрийг энэ сарын 9, 10, 11-ний өдрүүдэд, мөн “Дээд боловсролын шинэчлэл-либерал урлагийн боловсрол” нээлттэй лекцийг зохион байгуулсан юм.
Ирэх сарын 12-нд “Залуу зохион бүтээгч” уралдаан болно. Үүнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг инженерийн мэдлэгтэй болгох зорилготой “Разберри Пай” бичил компьютерийн технологид суурилсан лабораторийг нээх юм байна.
Open Innovation Lab-ийн тухай
Технологи, инновацийг эрчимжүүлэхэд түүнийг хөхүүлэн дэмжих, ойлгох давхарга буюу бүлгийн оролцоо чухал. Иймээс дээрхи төслүүдээр дамжуулан технологи, инновацийг дэмжигч хүчтэй бүлэг үүсгэн байгуулах нь "OIL"-ын урдаа тавьж буй зорилтуудын нэг юм.
Хэрэгжүүлж буй төслүүдийн тухай
- "Залуу Зохион Бүтээгч" уралдаанд хүүхдүүд Raspberry Piе /Разберри Пай/ хэмээх нэрийн хуудасны хэмжээтэй сургалтанд зориулсан компьютер ашиглаж, радио хүлээн авагч, дрон гэх мэтээр биет технологийн бүтээгдэхүүн бүтээн өрсөлдөнө.
- "Хоньчин Робот" төсөл нь Монгол улсаас зохион байгуулах олон улсын, хэрэглээнд тулгуурласан роботын уралдаан юм.
- "Сансар дахь Бидний Мөрөөдөл" төсөл нь 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монголын хүүхэд залуусаар хиймэл дагуул хийлгэх төсөл юм байна.