Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдаанаар гурван сая иргэний чацуутан шинээр төрсөн хүүхдэд нэг орон сууц олгохоор шийдвэрлэж, хөрөнгө зарцуулах эрхийг аймгийн Засаг даргад өгсөн.
Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт гуравдугаар сарын 24-ны 1:07 минутад мэндэлсэн Э.Цэрэндондов, Н.Цэрэн нарын хүүхэд гурван сая дахь иргэнээр батламжлахаар болсон.
Дундговь аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс 40.000.000 төгрөгийн өртөг бүхий Мандалговьд байрлалтай нэг өрөө шинэ орон сууц өгөхөөр болжээ.
Мөн энэ хүүхэдтэй ойролцоо төрсөн 9 хүүхдэд дурсгалын зүйл гардуулах юм байна.