Европын Холбооны Гадаад харилцааны сайд нар өчигдөр /01.29/ Брюссель хотод чуулсан байна.
Уулзалтын үеэр ЕХ-ны зүгээс Украины хямралтай холбогдуулан ОХУ-ын улс төрч, бизнесмэнүүд гэх зэрэг нөлөө бүхийн хүмүүсийн эсрэг энэ оны гуравдугаар сар хүртэл авсан хоригийн хугацааг хагас жилээр сунгах шийдвэр гаргажээ. Энэ талаар ЕХ-ны Гадаад хэрэг болон Аюулгүй байдлын бодлогын төлөөлөгч мэдээллээ.
Тус холбооны Гадаад хэргийн сайд нар сүүлийн сард Украины хямрал улам хурцадсанд ОХУ-ын нөлөө бий гэж үзэж байгаа юм. Түүнчлэн энэ хэрэгт хамаатай байж болох хүмүүсийг хар жагсаалтанд оруулан, шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.
ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ ноогдуулах талаар ирэх хоёрдугаар сарын 12-нд Брюссель хотод болох ээлжит уулзалтын үеэр хэлэлцэх юм байна.
Эргэн сануулахад ЕХ Украин дахь нөхцөл байдлын талаар Москвагийн байр суурь өөрчлөгдсөн тохиолдолд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ болон ОХУ-тай харилцаагаа аажмаар хэвийн болгоход бэлэн буйгаа өмнө нь мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: ИТАР ТАСС