Манай улсад вируст гепатитын халдварын талаар нарийвчилсан судалгаа байхгүй ч 750 гаруй мянган хүн архаг вирусийн халдвартай. Үүнээс 300 мянган хүн В, 450 мянга гаруй хүн С вирусийн халдвартай гэсэн статистик үзүүлэлтийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Элэгний вирусийн халдвар авсан хүн 20 гаруй жилийн дараа элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй. Монгол Улс 100 мянган хүн ам тутамд элэгний хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт орж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн дунджаас найм дахин их байгаа нь элэг эмтрэм мэдээлэл.
Улсын хэмжээнд анхаарал татах хэмжээнд аль хэдийнэ хүрсэн элэгний С вирусийн халдвараас сэргийлэх, эмчлэх, тархалтыг зогсоох чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатайг мэргэжлийн хүмүүс төрийн түшээдэд дуулгалаа.
С ВИРУС МАШ ХУВИРАМТГАЙ УЧИР СЭРГИЙЛЭХ ВАКЦИН ГАРААГҮЙ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Манай улс элэгний В вирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтыг 1991 оноос хийж эхэлсэн. Харин С вирус маш хувирамтгай учир сэргийлэх вакцин өнөөг хүртэл гараагүй байна” гэлээ. Тэрбээр мэргэжлийн эмч нартайгаа хамтарч элэгний С вирусийн эмчилгээний өртөг зардлыг зах зээлийн өнөөгийн өртгөөр тооцоолон гаргасныг инфографикаас харна уу.
/Инфографикийг О.Сүхбат/
Жич: Элэгний С вирусийн эсрэг эм, тариа хэрэглэхээс гадна эмчилгээний явцын хяналт, оношлогоо шинжилгээний өртөг багтжээ. ДОХ-ын вирусын халдварын эсрэг нэг хүний жилийн эмийн эмчилгээний зардал анх маш өндөр буюу 10 мянган доллар байсан бол өнөөдөр 120 доллар болж буурсан байна.
С вирусийн эсрэг үйлчилгээтэй олон эм лабораторын туршилтын шатандаа яваа бөгөөд сонголт нэмэгдэхийн хэрээр үнэ буурна хэмээн ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Су Нюнт У ярилаа.
Дэлхий нийтээр вируст гепатиттай тэмцэж эхэлж байгаа бөгөөд Монгол шиг цөөн хүн амтай улсад халдварын тархалтыг бууруулах, эмчилгээ хийх, шинээр халдвар авахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэж ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор Су Нюнт У онцлон тэмдэглэв.
Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын бүсийн оффисоос гепатитын асуудал хариуцсан мэргэжилтэн, АНУ-ын Өвчний хяналтын төвийн гепатитын асуудал хариуцсан хэлтсийн дарга нар хүрэлцэн ирж, Монгол Улсад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлжээ.
Энэ хүмүүс Монголд хоёр дахь удаагаа ирсэн бөгөөд бусад оронд ингэж хоёр удаа очиж байгаагүй аж. ДЭМБ Монгол Улсад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаа шалтгаан нь гепатитын эмчилгээнд хамрагдах хүний тоо бусад оронтой харьцуулахад цөөн. Тиймээс энэ хүмүүсийг эмчилгээнд хамруулах, урьдчилан сэргийлэх ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзжээ.
Жишээлбэл, Хятад, Энэтхэгт бол гепапитын эмчилгээг хэдэн сая хүнд хийх шаардлагатай болно. Ийм олон хүнд С вирусийн эсрэг эмчилгээ зэрэг хийнэ гэдэг эдийн засгийн хувьд боломжгүй асуудал хэмээн тэрбээр хэлсэн билээ.
“СОФОСБУВИРИН”-Ы ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮН 76 ХУВЬ
С вирусийг эмчилдэг үр дүнтэй эм худалдаанд гарсныг энэ долоо хоногт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ. “Софосбувирин” хэмээх эмийг АНУ-ын “Glead science” компани гурван жилийн өмнө эмчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хийдэг аж.
Харин манай улсад гурван сарын курс эмчилгээ нь 900 доллар, зургаан сар эмчлүүлбэл 1800 доллар. Ер нь монголчууд С вирус дотроо нэгийн В генотиптой гэж үздэг учир зургаан сарын курс эмчилгээ үр дүнтэй гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
“Софосбувирин”-ыг ямар эмтэй хавсран эмчлэх вэ гэдгээс шалтгаан эмчилгээний үр дүн янз бүр. Монгол Улсад одоогийн байдлаар хавсран хэрэглэх боломжтой хоёрхон эм бий. Нэг нь Пегинтерферон гэж тариа, Рибавирин гэдэг шахмал эм байна. Эдгээр эмчилгээг хавсран хэрэглэвэл элэгний С вирусийг 76 хувийн үр дүнтэй устгах боломжтой хэмээн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа тайлбарласан.
С ВИРУСЫН ХАЛДВАРААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ
С вирусын халдвар авснаас хойш 20-оос дээш жилийн дараа элэгний хатуурал, хавдраар өвчлөх эрсдэлтэй. Энэ халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
- Мэс заслын багаж хэрэгслийг бүрэн гүйцэд ариутгах
- Шүдний эмчилгээний багаж хэрэгслийг ариутгах
- Шивээс, чих цоолох ажилбаруудыг баталгаатай аюулгүй орчинд хийлгэх
- С вирусийн халдвар элэгний хатуурал, хавдар болон хүндрэхэд голлон нөлөөлж буй архины замбаараагүй хэрэглээг бууруулах шаардлагатай. Хэрэглээг бууруулж чадвал гепатит В, С-гийн халдвар элэгний өвчин болон хүндрэхээс сэргийлнэ.