АНУ-ын эрх баригчид АНУ, Кубын харилцааг хэвийн болгохын тулд Гуантанамо дахь цэргийн баазыг Кубад буцаан өгөх бодолгүй байгаа аж. Энэ талаар АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнэст мэдээлсэн юм.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гуантанамо дахь Америкийн цэргийн бааз дахь тусгай шоронг хаах бодолтой буйгаа Конгресст удаа дараа уламжилсан, одоо саналаа дэвшүүлж байгаа. Гэхдээ энэ нь Гуантанамо дахь Америкийн цэрэг тус бүс нутгийн орхиж явна гэсэн үг биш гэсэн юм.
Тус бүс нутгийг Вашингтон Кубын эрх баригчдад шилжүүлэх өгөх үү гэсэн асуултад Эрнест “Үгүй” хэмээн хариулав.
Эргэн сануулахад Кубын удирдагч Рауль Кастро Америкийн эрх баригчдаас Гуантанамо булан дахь цэргийн баазыг эргүүлж өгөхийг шаардсан юм.
Энэ нь АНУ, Кубын харилцааг хэвийн болгохын тулд Вашингтонд тавьж буй түүний хэд хэдэн шаардлагын нэг байсан.
Эх сурвалж: Reuters