Их Британи болон Канадын эрдэмтэд орчин үеийн эмэгтэйчүүдийн хооллолтын талаар судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд эрдэмтэд ихэнх эмэгтэйчүүд зөв хооллолтын талаар зохих мэдлэггүй гэсэн дүгнэлтэд хүрсэн хэмээн New Jersey Online дамжууллаа.
Судалгаанаас үзэхэд долоон эмэгтэй тутмын нэг нь буруу хооллож хэвшжээ. Ийм эрсдэлтэй бүлэгт томоохон хотуудад амьдарч байгаа 30-аас дээш насны эмэгтэйчүүд хамаарагдаж байгаа юм.
Эрүүл биеийн талаарх ойлголт дутмаг байдлын улмаас ихэнх эмэгтэйчүүд буруу хооллодог бөгөөд энэ нь эргээд хоолны дуршилгүй болох эсвэл хэт их идэх зэрэг буруу зуршилд хүргэдэг хэмээн эрдэмтэд анхаарууллаа.
Дэлхийн гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй болсон бөгөөд хэт их жингүй ч таргалалтад өртөгсөд өдөр ирэх тутам олширсоор байгаа аж.
Түүнчлэн илүүдэл жингийн асуудалгүй эмэгтэйчүүд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, фитнессээр хичээллэх нь эсрэгээрээ илүүдэл жинтэй бүсгүйчүүдтэй харьцуулахад өндөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Иймээс зөв хооллолтын талаар мэдлэгтэй болох, эрүүл бие, гадаад төрх гэж яг юуг хэлээд байгааг зөвөөр ойлгохыг эрдэмтэд эмэгтэйчүүдэд зөвлөж байна.
Дашрамд хэлэхэд соёл иргэншлийг даган сүүлийн 30 гаруй жилд дэлхий даяар таргалалт ихэсч байгаа. Одоогоор дэлхий дээр 2.1 тэрбум хүн илүүдэл жинтэй байгаа бөгөөд энэ нь дэлхийн нийт хүн амын бараг гуравны нэг хувь гэсэн үг юм.
Ерөнхийдөө дэлхийн гурван хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй болсон бөгөөд хэт их жингүй ч таргалалтад өртөгсөд өдөр ирэх тутам олширсоор байгаа аж.
Эрдэмтдийн үзэж буйгаар хүмүүс хэт “орчин үежиж”, хөдөлгөөний дутагдалд орсноор таргалалт үүсэх гол шалтгаан болж байгаа гэнэ.
Таргалалтыг саяхан болтол өвчинд тооцдоггүй байсан. Тэгвэл таргалалт нь бие махбодийн бодисын солилцооны үйл ажиллагааг алдагдуулж байдаг өвчин ажээ.
Эх сурвалж: New Jersey Online