Сөнөөгч онгоцны эрин үе хурдацтайгаар хөгжиж Нэгдсэн улсын батлан хамгаалах яам дөрөвдүгээр үеийн А-10 болон F-16 загварын онгоцнуудыг бага багаар жагсаалтаас хасаж байна.
Тэд одоо аажмаар тавдугаар үеийн сөнөөгч онгоцнуудыг нэвтрүүлж байгаа бол Пентагон асар их хөрөнгө зарцуулах зургадугаар үеийн сөнөөгч онгоцыг хөгжүүлэх ажилд ханцуй шамлан оржээ.
Сөнөөгч онгоц хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд хэдэн арван жил шаардагдах нь бий. Жишээ нь Lockheed Martin компанийн бүтээл тавдугаар үеийн F-35 онгоц 2019 оноос хэрэглээнд нэвтрэх бөгөөд хөгжүүлэлтийн ажил нь 1997 онд эхэлж байжээ.
Түүнчлэн өнөөдөр хэрэглээнд нэвтэрсэн цорын ганц тавдугаар үеийн сөнөөгч онгоц байгаа нь мөн л Lockheed Martin компанийн 2005 оноос ашиглаж байгаа F-22 Raptor загвар юм.
Гэхдээ нисэх онгоц тэр бүр олон жил зарцуулахгүй байх тохиолдол ч бий. Пентагоны хамгийн амжилттай сөнөөгчүүдийн нэг болох F-18 онгоц 1970-аад онд ердөө л концепц загвар байсан бол 1980 онд бүрэн ашиглаж болох нисэх онгоц болж байжээ.
Тиймээс АНУ-ын Батлан хамгаалах яам зургадугаар үеийн сөнөөгч онгоцуудыг 2030 оны эхээр хэрэглээнд нэвтрүүлнэ гэж төлөвлөж байна. Энэхүү ажилд Америкийн томоохон батлан хамгаалахын компаниуд оролцож байгаагийн нэг нь DARPA аж.
Хүн төрөлхтөн нисгэгчгүй дрон онгоцнуудыг өргөнөөр ашиглаж эхэлсэн тул тун удахгүй эдгээр онгоцнууд илүү өндөр хөгжилд хүрэх нь дамжиггүй. Тиймээс эхний ээлжид зургадугаар үеийн сөнөөгч онгоц хэд хэдэн дроныг нэгэн зэрэг хөөж, сөнөөх чадалтай болох юм.
Түүнчлэн дараагийн үеийн сөнөөгч онгоцнуудын заримынх нь эх компьютер хиймэл оюун ухаантай болгох асуудал ч яригдаж байгаа. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд АНУ ирээдүйн байлдааны онгоцнуудын загварыг тодорхойлдог болсон.
Харин хүйтэн дайнаас хойш хоёр системийн тэмцлийн үед ЗХУ, АНУ энэ салбарт уралдаж байсан билээ. Тэд анх Солонгосын тэнгэрт, дараа нь Вьетнамын тэнгэрт өөрсдийн байлдааны онгоцнуудыг нисгэж байв.
Тодруулбал шулуун далавчит загварууд налуу далавч бүхий онгоцнуудаар солигдож, өөр дээр буутай хоёрдугаар үеийн онгоцнууд Солонгосын дайны үеэр пуужин харвадаг гуравдугаар үеийн сөнөөгч онгоцоор солигдож байжээ.
Онгоц онгоцтойгоо тулалдах явдал төдий л бага болдог учир нэг л төрлийн онгоцны загварууд хоорондоо өрсөлдсөөр байна. Зургадугаар үеийн сөнөөгч онгоцнууд гарах хүртэл Америкийн F-22, F-35 сөнөөгч онгоцнууд Хятадын өөрсдийнх нь тавдугаар үеийн J31 сөнөөгч болон Оросын T-50 тулалдаж магадгүй л юм.
Эх сурвалж: popsci.com