“Mongolian Economy” сэтгүүл, Польш улсын Эдийн засгийн яам болон “M Promotion Agency” хамтран Монголын хүнс, уул уурхайн салбарын энтрепренер, бизнесменүүдийг Польш компаниудтай танилцах зургаан өдрийн үнэгүй аялалд урьж байна. Энэ аялал нь дөрөвдүгээр сарын 13-наас 18 хүртэлх хугацаанд Польшийн Варшав, Краков хотуудад болох бөгөөд польшийн ханган нийлүүлэгч 24 энтрепренертэй “B2B” хэмээх уулзалтад оролцож, тухайн салбарын гурван томоохон компанид зочилж, Краков хотын Эдийн засгийн чөлөөт бүстэй танилцана.
Мөн сонирхолтой соёлын арга хэмжээнд оролцож, Варшав, Краков хотуудаар аялж, Польшийн хамгийн сайн хоолтой ресторануудад зочилж, бизнес уулзалт хийх боломжтой.
Танилцах аяллын гол зорилго нь Польш Монгол улсын худалдааг сайжруулах билээ. Сонирхсон бизнес эрхлэгчдэд аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулна.
Танилцах аяллын бүх зардлыг Польшийн тал хариуцна. Үүнд: онгоцны зардал, зочид буудал, тээвэр, хоол, B2B буюу ханган нийлүүлэгчидтэй уулзах уулзалт, хот доторх аялал болон бусад зүйлс багтана.
Оролцох хүмүүсийн тоо хязгаартай тул сонирхсон хувь хүн, байгууллагууд 7011-5476 болон 9409-2905 дугаарт хандах мөн CV буюу ажлын танилцуулгаа info@mongolianeconomy.mn и-мэйл рүү явуулна уу.