Гвинейд эбола вирусын талаар судалгааны ажил хийж буй эрдэмтэд тус вирус өөрчлөлтөнд орж байна гэж мэдэгджээ.
Өнгөрсөн жилийн гуравдугаар сард хамгийн түрүүнд энэ халдварт өвчнийг олж тогтоосон Парисын Пастерын институт одоогоор вирус илүү халдвартай болсон эсэхийг судалж шалгаж байна.
Гвиней, Сьерра Леон, Либерит 22 мянга гаруй хүн эболагаар өвчилж, 8795 хүн амиа алдсан юм.
Судлаачид хэдэн зуун өвчтөнүүдээс авсан цусны дээжид шинжилгээ хийж байна.
“Бид энэ вирус маш түргэн өөрчлөгдөж байгааг мэднэ. Бидэнд эмчилгээний арга барилаа олохын тулд энэ вирус хэрхэн өөрчлөгдөж, хувирч байгааг мэдэх шаардлагатай байна” хэмээн генетикч Анаваж Сакунтабхаи хэлжээ.
Эбола нь рибонуклеины хүчлийн төрлийн вирус бөгөөд ДОХ болон ханиадны вирустэй төстэй учраас мутацид орохдоо хурдан байна. Мөн гаднах орчин нөхцөлд амархан дасан зохицож байдаг тул хурдан халдварладаг ажээ.
“Өвчтөнүүдэд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа нэлээн олон тохиолдлыг бид ажиглаж байна. Эдгээр хүмүүст вирус илүү хурдан тархаж, харин өвчлүүлэх нь багасах өндөр магдлалтай юм” гэж Сакунтабхаи хэлэв.
Эрдэмтэд хурдан өөрчлөлтд орж, хурдан тархаад байвал маш хурдацтай мутацид орж, агаар дуслын замаар тархах өндөр аюултай хэмээн эрдэмтэд болгоомжилж байна.
Гэхдээ үүнийг батлах одоогоор нотолгоо алга байна. Вирус урьдын адил хүнээс ялгаарсан өтгөн шингэнээр халдварлаж байна.
Одоогоор шинээр халдвар авагсдын 40 хувийнх нь биеийн байдал сайжирч байгаа тул энэ вирусын үхлийн аюул багасч байгаагийн илрэл гэж эрдэмтэд үзжээ.