Азийн Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг Азийн цомын тэмцээн энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Нэгдүгээр сарын 9-31-ийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнийг энэ жил Австрали улс зохион байгуулж байгаа.
Азийн аварга болсон баг 2017 онд ОХУ-д болох Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Холбоодуудын цомын тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Нэгдүгээрийн сарын 20-ны өдөр хэсгийн тоглолтууд өндөрлөсөн бол 22, 23-ны өдрүүдэд шөвгийн наймын тоглолтууд явагдаж хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэрс тодорсон юм.
Харин 26, 27-ны өдрүүдэд хагас шигшээ тоглолтууд явагдаж шигшээд тоглох хоёр багийн нэрс тодорсон.
Хүрэл медалийн төлөөх тоглолт Ирак болон АНЭУ-ын шигшээ багуудын хооронд өчигдөр болсон.
2015 оны Азийн Цомын тэмцээний аваргын төлөөх тоглолт 31-ний өдөр Өмнөд Солонгос болон Австралийн шигшээ багуудын хооронд болох юм.
ИРАК 2:3 АНЭУ
Хагас шигшээ тоглолтуудад хожигдол хүлээсэн Ирак болон АНЭУ-ын шигшээ багууд ийнхүү энэ удаагийн Азийн Цомын тэмцээний сүүлийн тоглолтоо Ньюкасл хотод хийсэн юм.
12,829 үзэгчийн өмнө явагдсан тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 16 дахь минутанд АНЭУ-ын шигшээ багийн довтлогч Ахмед Халил оруулсан бол Иракчууд эхний үе дуусахаас өмнө сөрж хоёр гоол оруулсан.
Иракын багаас гоолуудыг 28 дахь минутанд хамгаалагч Валеед Салим, 42 дахь минутанд хагас хамгаалагч Амжад Калаф нар оруулсан бол сүүлийн хагас эхлээд 6 минут өнгөрч байхад Арабын багаас өнөөх л довтлогч Халил дахин гоолдон тооны харьцааг тэнцүүлжээ.
Түүнчлэн тоглолтын 57 дахь минутанд Иракын хамгаалагч Ибрахим Калаф 16 метрийн талбай дотор эсрэг багийн тоглогч дээр алдаа гарган, улмаар Зайедын хөвгүүд (АНЭУ) торгуулийн цохилт хийх эрхтэй болсон юм.
Энэ цохилтыг ч багийн мэргэн бууч Али Мабхут амжилттай болгон тооны харьцааг 3:2 болгосон.
Үлдсэн хугацаанд дахин гоол оролгүй АНЭУ-ын шигшээ баг түүхэндээ 2 дахь удаагаа Азийн Цомын тэмцээнээс медаль хүртлээ.
Тэд өмнө нь 1996 онд энэхүү тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
Харин хожигдол хүлээсэн Иракын шигшээ баг 2 дахь удаагаа шагналт дөрөвдүгээр байранд орж байна.