Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр мэндэлснийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор зарлаж, монголчууд олуулаа болохын бэлгэдэл баярт мэдээгээр халгисан долоо хоног өндөрлөв. Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 онд мэндэлж байсан бол, 2 сая дахь иргэн 1988 онд мэндэлсэн. Түүнээс хойш 27 жилийн дараа Монгол Улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төрөх эмнэлэгт Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин тодорсныг орон даяар алдаршууллаа. Гурван сая дахь иргэн, гал манах охиндоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МОНГОЛЖИН хэмээх нэр хайрлав.
Монголжингийн аав, ээж өнгөрсөн пүрэв гаригт охиноо улсын бүртгэлд бүртгүүлж, Төрсний гэрчилгээг нь авлаа.
-Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутнаар орон нутаг бүрээс нэг хүүхдийг шалгаруулж орон нутгийн захиргаа гурван сая иргэдээ алдаршуулах арга хэмжээ зохион байгуулахыг Засгийн газрын 400 тоот тогтоолоор үүрэг болгосон. Монголжин охиныг төрөөс 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар мялаах юм. Харин Баян-Өлгий аймаг 3 сая дахь иргэнээ 70 сая төгрөгөөр, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум гурван сая дахь иргэнд хамгийн ойр төрсөн хүүхдэдээ хоёр өрөө байр өгөхөө амлалаа. Энэ мэтээр орон нутгууд гурван сая дахь иргэнээ хэрхэн мялааж, алдаршуулж буйгаа зарлаж эхлэв. Харин Төрийн тэргүүний мялаалга онцгой.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад бойтогны хонх захиалан урлуулж буйг олон нийт бэлгэшээн хүлээн авч байна.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн Пүрэв гаригийн үдэш МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, Засгийн газрын бодлого, цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Гүйцэтгэх засаглалын тэргүүн мөн үеэр Засгийн газар хөгжлийн замаа тодорхойлох салаа замын уулзварт ирснийг дуулгаад, энэ хоёр замын алиныг сонгохыг ард түмнээсээ асууж байна.
Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё.
1. Оюутолгой болон бүтээн байгуулалтын том төслүүдийг шийдэх замаар ханшийг тогтоох.
2. Зардал хэрэглээгээ бууруулж, эдийн засгаа сахилга батжуулах замаар ханшаа тогтоох.
Та гар утсандаа ирсэн ийм мессэжийн хариуг 15151111 дугаарт явуулснаар улсынхаа хөгжлийн замыг сонгоход оролцож буй хэрэг. Бямба гаригийн өглөөнөөс эхэлсэн санал асуулга мягмар гаригийн 22.00 цагт өндөрлөнө. GoGo.mn сайт мөн энэ асуулгыг уншигчдынхаа дунд явуулж байна.
Та саналаа өгөх бол ЭНД дарна уу.
-Та дэлгүүрээс алим худалдан авахдаа жимсэн дээрх жижиг шошгыг сонирхон үзэж байв уу. Тэнд чухам ямар мэдээлэл багтсан байдгийг мэдэх үү? Сайн ажиглавал уг шошго дээр тариалсан улсын нэр, 4-5 оронтой тоо бий.
Алим сонгон авахдаа мэдэж байвал зохих дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай.
-Тавантолгойн ордод хөрөнгө оруулалт хийх Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа”, “Энержи ресурс”-ын консорциумтай Засгийн газрыг төлөөлж хэлэлцээр хийх Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт хоёр дахь том хэлэлцээрт орж буйгаа зарласан. “Тавантолгойн талаар олон асуудлыг шийдэх чухал хэлэлцээг энэ долоо хоногт хийнэ” гэсэн түүний үг эдийн засгийг эргэлтэд оруулах чухал хөшүүргүүдийн нэг, хүлээлт болон үлдэв. Энэ хэлэлцээр ямар үр дүнтэй болсныг удахгүй мэдээлэх байх.
-Монгол түмний уламжлалт баяр цагаан сар хаяанд ирлээ. Бууз, банш, бэлэг сэлтээс эхлэн айл өрх бүр бодит боломжоосоо хэтрүүлэн, өр зээл тавж байгаад ч болов цагаан сарыг өнгөтэй өөдтэй гаргахыг хичээдэг. Дундаж амьдралтай нэг өрх цагаан сард зориулж хэдэн төгрөг зарцуулдгийг зах зээлийн бодит үнэд тулгуурлан тооцоолсныг ЭНД дарж сонирхоно уу.
-Элэгний С вирусийн эсрэг “Софосбувирин” эмийг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ. Софосбувирин эмийг АНУ-ын “Glead science” компани гурван жилийн өмнө эмчилгээнд нэвтрүүлсэн бөгөөд нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.долларын өртөгтэй. Харин манай улсад курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээлийн үнээс 44 дахин хямдаар нийлүүлэх боломж бүрдсэн. Тиймээс “Glead science” компани Монголд оруулж ирээд, өөр улс руу гаргаж болохгүй гэсэн хатуу шаардлага тавьж байгаа.
Жишээлбэл, Монголд санал болгож буй үнээр Орос, Хятадад нийлүүлэхгүй гэсэн үг. Манайхаас илүү өндөр үнээр санал болгож байгаа. Энэ эм гарснаас хойш 80 мянга гаруй хүн хэрэглээд эрүүлжсэн тухай мэдээлэл байна гэж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа тайлбарлав.
-Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа өнгөрсөн мягмар гаригт мэдэгдэл хийн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эхний үе шат болох цахим бүртгэл эхэлсэн талаар мэдээллээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эхний ээлжинд Сэлэнгэ, Төв аймгийн нутгаас Баян-Өлгий аймаг хүртэлх нутаг дэвсгэрт л олгоно. Энд тусгай зөвшөөрөл олгож дууссаны дараа зүүн нутгуудад олгоно гэсэн зарчим баримталж байгаа талаар Уул уурхайн яамны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батхүү тайлбарлалаа.