“Исламын улс” бүлэглэлд барьцаалагдаад байсан япон сэтгүүлч Кэнжи Готог цаазалж буй бичлэг жинхэнэ болохыг тус улсын батлан хамгаалахын сайд Гэн Накатани мэдэгдлээ.
47 настай Гото нь Японы алдартай сэтгүүлч кино уран бүтээлч бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард Сири рүү явсан юм.
Японы эрх баригчид сэтгүүлчийг суллах тухай хэлэлцээр хийх гэж оролдсон ч бямба гаригт амжилтанд хүрч чадаагүй тухай мэдэгджээ.
Нэгдүгээр сарын 20-ны өдөр “Исламын улс” бүлэглэл Японы хоёр иргэнийг барьцаалж, 200 сая ам.доллар төлөхгүй бол амийг нь хөнөөнө хэмээн заналхийлсэн билээ. Гэвч хэд хоногийн дараа барьцаанд байсан япон иргэн Харуна Юкаваг цаазалсан бичлэг интернэтэд тавигдсан. Исламистуудын интернэтэд байршуулсан уг бичлэгт өмнөх бичлэгүүдтэй адил хар хувцастай хүн Кэнжи Готог цаазалж байгаа нь харагдах аж.
Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр энэ явдалд тус улс маш ихээр бухимдаж байгаагаа илэрхийлж, одоогоор үүнд ямар хариу өгөх талаар хэлэлцээр хийхээр хуралдаж байна.
Тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ уг явдалд эрс шүүмжлэлтэй хандаж, сэтгүүлчийн үхэлд буруутай этгээдүүдэд заавал хариуцлага хүлээлгэх болно гэж амлажээ.
Засгийн газрын тэргүүний мэдэгдсэнээр Япон улс алан хядагчдыг хэзээ ч өршөөхгүй бөгөөд алуурчдад хариуцлага үүрүүлэхийн тулд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах болно гэв.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Нэгдсэн улс Исламын улс бүлэглэлийг устгахын тулд шийдвэртэй алхам хийх болно” гэсэн бол Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон уг явдалд эрс шүүмжлэлтэй хандан “бид терроризмын аюул заналхийллийн өмнө толгой бөхийлгөхгүй” гэжээ.
Японы албаны хүмүүс Иорданийн эрх баригчидтай хамтран Гото болон иордани нисгэгч Моаза аль Касабийг чөлөөлөх тухай хэлэлцээр хийх гэж оролдсон боловч амжилтанд хүрээгүй байна.