ОХУ өнгөрсөн онд Крымыг газар нутгийнхаа бүрэлдэхүүнд хүчээр шахуу багтаасан юм. Украины зүүн хэсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа тул ОХУ-Крымыг холбох авто замыг ашиглах боломж байдаггүй. Иймд гүүр барихаар болжээ.
Харин энэ ажлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины багын найз, жүдогийн хамтрагч нь болох Аркадий Ротенбергийн тэргүүлдэг SGM Group гүйцэтгэхээр болсон байна. Барууны орнуудын хамгийн түрүүнд хориг тавьсан компанид SGM Group багтсан.
Керчийн хоолойд тавих гүүрний бүтээн байгуулалтын ажилд нийт 3 тэрбум ам.доллар зарцуулах аж. Гэхдээ гүүрийг хоолойн чухам хаана барих нь тодорхойгүй байна. 4-15 км-ын урттай гүүр барих ажил нь хийн хоолой барьдаг SGM группын хувьд анхных нь гүүрийн ажил.
Гүүрийг 2018 онд барьж дуусгах юм байна.
Эх сурвалж: BBC