МҮОНТВ-ийн “Ярилцъя” нэвтрүүлэгт Монгол Улсын сайд М.Энхсайхан оролцож ярилцлага өгчээ.
- Гүйцэтгэх засаглалын тэргүүн эдийн засгаа урагшлуулах арга бол том төслүүдээ хөдөлгөх гэж харж байгаа. Иймээс ч иргэдээсээ санал асуулга явуулаад байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Таван толгой төслийн хэлэлцээрийн хоёрдугаар шат эхэлсэн. Энэ мэтчилэн өнгөрч буй долоо хоногт том төслүүдтэй холбоотой, олон нийтийн анхаарлыг татсан зүйл их байгаа учраас бид энэ төслүүдийг хариуцсан Монгол Улсын сайд М.Энхсайханыг урьж ирүүлээд байна. Олон нийтэд ерөнхий ойлголт, мэдээлэл өгөх үүднээс ярилцлагаа хөрөнгө оруулалт гэдэг зүйлээс томъёолж эхэлье. Том төслүүд бол хөрөнгө оруулалтаар л шийдэгддэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэдэг зүйл багассан, буурсан, үргээсэн учраас энэ эдийн засгийн хүндрэл үүссэн гэж ойлгоод байгаа. Яагаад ийм нөхцөл байдал үүсчихэв. Яагаад бид хөрөнгө оруулалтаа алдав?
- Ер нь бол гадаадын хөрөнгө оруулалтын талаар бидэнд нэг буруу төсөөлөл гүн шингэсэн юм шиг санагддаг. Дэлхийн улс орнуудыг харахад бүгд л гадаадын хөрөнгө оруулалтын төлөө хөөцөлддөг. Дэлхий дээр гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор 2 триллион орчим доллар эргэлдэж байгаа. Үүнийг татахын тулд улс орнууд бүгд өрсөлддөг. Хамгийн сайн хөрөнгө оруулалт татаж чаддаг улс бол АНУ, дараа нь Хонконг, Хятад, Сингапур гээд... Эд бүгд хөгжилтэй, мөнгөтэй орнууд.
Тэгсэн хэр нь гадаадын хөрөнгө оруулалт татахын тулд үргэлж хөөцөлдөж явдаг. Энэ орнуудын жишгээр харвал бид гадаадын хөрөнгө оруулалтыг нэг л буруу ойлгочихсон, гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээчихсэн, энэ байдлаасаа болоод эдийн засгийн хямралд орчихсон. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулалтад хандах хандлага, үзэл бодлоо эргэж харах шаардлага үүссэн. Яагаад энэ чухал юм бэ гэхээр гадаадын хөрөнгө оруулалт тухайн оронд санхүүгийн ямар нэгэн эрсдэл үүсгэдэггүй, алсдаа ямар нэгэн өр үүсгэдэггүй.
Энэ утгаар нь авч үзвэл бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу, Чингис бонд хэрэгтэй юу? Үнэн хэрэгтээ Чингис бонд гэдэг бол Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс тавьсан өр, санхүүгийн эрсдэл. Бид 2017 оноос эхлээд Чингис бондын өрөнд 1 тэрбум доллар төлж эхлэхээс аваад л асуудал хүндэрч эхэлнэ. Өр үүсгэдэггүй, санхүүгийн эрсдэл үүсгэдэггүй гадаадын хөрөнгө оруулалтын төлөө улс орон бүхэн хөөцөлддөг бөгөөд хэн сайн авч чадсан нь хөгжиж чаддаг. Тиймээс энэ чиглэлээр бодол санаагаа өөрчлөхгүй бол болохгүй.
Гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээгээд явуулчихсан, авдаг татвар нь багасчихсан, татварын бааз суурь нь багасчихсан учраас л бидний төсвийн хөрөнгө оруулалт буурсан. Үнэн хэрэгтээ төсвөөс хөрөнгө оруулалт хийх чадваргүй болчихсон. Бид энэ нөхцөлөөс гарахын тулд өөрийн эрхгүй олон улсын зах зээлээс бонд босгох шаардлага гарсан нь Чингис бонд.
Яагаад гэхээр гадаадын хөрөнгө оруулагчдаа явуулчихсан болохоор л тэр. Дараа нь бүр мөнгөгүй болоод Самурай бонд босгосон, магадгүй дахиад цаашаа яваад Кимчи бонд гээд хөөцөлдөөд явж ч магадгүй. Энэ бүхэн дандаа өр үүсгэдэг. Тиймээс бид том хөгжилтэй орнуудын жишгээр гадны хөрөнгө оруулагчдыг татахын төлөө ажиллах нь гарцаагүй.
- Тэгэхээр одоо ойлголтоо нэг талдаа болгоё, хөрөнгө оруулалт л хэрэгтэй юм байна гэлээ. Одоо том төслүүд дээр хандлагууд ямар байх шиг байна вэ. Тухайлбал одоо Таван толгойн хэлэлцээр явж байна. Одоо нэгэнт Оюу толгойн төсөл дээр тогтвортой үргэлжлэх ёстой ч гэдэг юм уу, хамгийн гэрэл гэгээтэй, найдвартай харагдаж байгаа нь энэ хоёр төсөл л байна л даа?
- Хамгийн гол нь монголчууд бидэнд туршлага алга. Цагаан морин жилийн хувьсгалаас хойш дорвитой хэрэгжүүлсэн төсөл байгаагүй. Анхны сайн төсөл нь Оюу толгой байсан гэж би дотроо бодож байгаа. Эхний шат нь бол амжилттай хэрэгжиж байгаа. Бид мега төслийн онцлог, бэрхшээл, зовлонг дутуу таньж мэдэж байгаа.
Бид хүнээс буруу хайхаасаа өмнө өөрөөсөө эхлээд бурууг хайх хэрэгтэй. Үнийн супер цикл, жишээ нь зэсийн үнэ тонн нь 10,000 доллар илүү гарчихсан байх үед хөрөнгө оруулагчид ч сэтгэл өндөр, элдвийн сайхан бодолтой, Монголын Засгийн газар ч гэсэн сайхан сэтгэгдэлтэй, сайхан юм бодчихсон явж байдаг. Тэгж байтал зах зээлийн үнэ унаад, зэсийн үнэ 5,000-аас доош унаад ирэхээр хөрөнгө оруулагчид, Монголын Засгийн газар аль аль нь хүлээж байсан хүлээлт нь зөрчихдөг.
Тэгээд сэтгэл дундуур болоод, бие биедээ гомдол тавьдаг. Гомдол тавьсан маягаар дэндүү их удсан. Хаа хаанаа ямар асуудал үүсэв гэдэг дээр хөрөнгө оруулагчид, Монголын Засгийн газар аль аль нь өөрөө өөртөө дүгнэлт хийж, тулж ажиллах хэрэгтэй. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч маш сайн анхаарч, ярьж байгаа. Саяхан би Ерөнхийлөгчтэй уулзахад, Давосын уулзалтанд орохдоо мега төсөл үнийн супер циклтэй үедээ баяр баясгалантай шийд гаргачихаад, үнэ нь унаад ирэхээр бие биедээ гомдол гаргадаг том бэрхшээл байна шүү гэдэг талаар үг хэлсэн тухайгаа ярьж байна билээ.
Дэлхийн олон орны удирдагчид манай Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг маш анхааралтай сонсоод, үнэхээр ийм асуудал байна шүү гэж ярилцсан талаар надад бас хэлсэн. Бид мега төсөл, түүний хүндрэл, бэрхшээлийг зөв ойлгох хэрэгтэй. Онолыг нь ойлгох хэрэгтэй. Анхныхаа төслийг амжилттай хэрэгжүүлэх юм бол нэг төслөөс ургаад дараа дараагийн төслүүд гараад явдаг. Монголчууд нэг мега төслийг өөрсдөө зөв хийгээд, босгоод ирвэл араас нь яг галуун цуваа шиг бусад төсөл нь босоод ирдэг.
Монгол өөрөө жижигхэн эдийн засагтай, хүн ам цөөнтэй, бид хэнээс ч дутахгүй амьдрах бололцоотой. Бид бас нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Газрын доор байгаа баялгаасаа илүү газрын дээр байгаа монгол хүн өөрөө баялаг. Саяхан бид гурван саяулаа боллоо гээд жигтэйхэн сайхан баярлаж байгаа. Би бас яг энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргэх гээд өрөөнд нь орж байсан. Бидний хооронд ямар яриа болсон бэ гэхээр, монгол хүн гэдэг баялаг шүү.
Хүн гэдэг баялгаа арвижуулахын тулд байгалийн баялгаа зөв ашиглахад анхаарах хэрэгтэй байна гэж Ерөнхийлөгч хэлж байсан. Яг үүнтэй холбоотойгоор, бид уул уурхайн том төслүүдээ явуулахаас өөр зам байхгүй. Буруу, зөв ойлголтуудаа зөв болгоод, урагшаа явах хэрэгтэй л гэж хэлмээр байна.
- Галуун цуваа шиг ар араасаа үр ашгаа өгөх мега төслүүдийн хамгийн эхнийх нь, хамгийн түрүүнд зөв шийдэл хэрэгтэй нь Оюу толгой гэдэгтэй та санал нийлэх үү. Одоо Оюу толгойг хэрхэн хөдөлгөж, аль аль талдаа гомдлоо залгиад, урагш явах тийм бололцоог та юу гэж харж байна вэ?
- Би өөрийнхөө үгээр биш манай Монголыг сайн мэддэг хүний үгээр хэлчихмээр байна. Японы элчин сайд Шимизү гэж хүн байдаг, монгол хэлтэй, монголчууд сайн мэдэх байх. Шимизү сантай уулзахад юу хэлсэн бэ гэхээр, Оюу толгойг манай Японы хөрөнгө оруулагчид харж байгаа шүү, Оюу толгой урагшаа явах нь Монгол Улсын хөгжилд маш ач холбогдолтой шүү гэсэн.
Бид нар хардах хэрэггүй, Оюу толгойд Японы ямар нэгэн сонирхол байхгүй. Шимизү сан бол Монголын төлөө үнэхээр санаа зовдог хүн. Нэг л юм болохгүй байна шүү, та нар буруу зөв ойлгоод байна шүү гэдгийг л хэлээд байгаа юм. Оюу толгойг харахдаа 1-р шат явж байна, 2-р шат явна, цаашдаа 3, 4, 5-р шат явна гэж харах ёстой. 1-р шат бол амжилттай явж байгаа шүү дээ. Үйлдвэрлэл явж байгаа, хүмүүс ажиллаж байгаа, бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн, гэхдээ асар их зардлаар энэ төсөл ажиллаж байгаа.
Бид асуудлыг гүйцэд нарийн ойлгохгүй, урьд тавьсан өр ширийг нь бас сайн ойлгохгүй байдлаар асуудалд дэндүү хөнгөн хандаад байна уу даа гэж бид дотроо бодож байгаа. Эхлээд, хөрөнгө оруулагчдаа буруутгахаасаа илүү өөрсдөөсөө буруугаа хайгаад, ойрмогхон ширээний ард суухад бид нэг хэлтэй болж чадна гэдэгт итгэж байна. Яагаад гэхээр, Оюу толгой бол нэг ёсондоо санхүүгийн том далайд явж байгаа завь.
Тэр завин дээр Монголын Засгийн газар суучихсан, Рио Тинто суучихсан, бид бүгдээрээ нэг завин дээр суугаад явж байгаа. Бид бүгдээрээ нийлээд дэлхийн том зах зээл дээр нэг завин дээр байгаа гэдгээ мэдрэх цаг ирчихсэн. Ойрмогхон үр дүнд хүрэх шаардлагатай.
- Дараагийн том төсөл бол мэдээж Таван толгой. Даваа гарагт хэлэлцээний 2-р шат эхэллээ гээд хэвлэл мэдээллээр зарлаж байна билээ. Та хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгөөч?
- Ерөнхийдөө гурван том үе шаттай явчих юм уу даа гэж харагдаж байгаа. 1-р үе шат нь болоод өнгөрчихсөн. Тэр нь юу гэхээр ордоо тойрсон том асуудлыг нэгдмэл ойлголттой болох ажил явсан. Сая энэ долоо хоногт 2-р шатны хэлэлцээр явсан. Үндсэндээ гарах ёстой бүх гэрээн дээр манай ажлын хэсгийнхэн, мэргэжлийн хүмүүс сууж байгаа.
Маш олон хүн татагдан оролцож байгаа. Гэрээний үндсэн заалтуудаар тохиргоо хийгдээд, ерөнхийдөө дуусгавар болох шатандаа явж байна. Гурав дахь том ажил нь юу вэ гэхээр төслийг тодорхойлогч ТЭЗҮ, үр ашиг, Монголын талд буух өгөөж, хөрөнгө оруулагчдын буух өгөөж, бие биендээ харилцан ашигтай байх тоо хэмжигдэхүүнүүдийг тохирох шаардлага гарна.
Үүнийг хийчихвэл бид ямар ч байсан урьдчилсан тохиргоонуудаа дуусгаад, тэгээд тал талдаа зөвшөөрөл авах ёстой. Би ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд Монгол Улсын Засгийн газар луу шийдвэрээ барьж орно. УИХ-д бас явж байгаа ажлаа бүрэн танилцуулах ёстой. Бидэнтэй хөрөнгө оруулах гээд сууж байгаа Японы болон Хятадын компаниуд ч гэсэн тухай тухайн өөр өөрсдийн газраа зөвшөөрөл авах хэрэг гарна.
Энэ бүгдийг хөөцөлдчихөөд болж өгвөл бид Цагаан сарын өмнө энэ ажлыг эхлүүлэх гээд явъя гэж бодож байгаа. Хэлэлцээ бол хэвийн, сайн явж байгаа гээд хэлчихэд буруудахгүй байх гэж бодож байна.
- Орд тойрсон асуудал дээр нэгдмэл байр суурьтай болсон гэж байна. 1-р шат бол амжилттай болсныг та бас хэлсэн. Одоо нөгөө төмөр зам нь юу болох бол, баяжуулах үйлдвэр барих нь хэлэлцээний шатанд юу гэж яригдаж байгаа бол гээд тодорхой дотор нь орсон зүйлсээс мэдэхийг хүсч байгаа зүйл хүмүүсийн дунд байгаа байх?
- Таван толгой-Гашуун сухайт чиглэлд 270 орчим км газар Монгол Улсын Засгийн газар төмөр зам барих гээд Чингис бондоос зөндөө их мөнгө үрчихсэн байгаа. Одоогийн байдлаар 230 сая орчим доллар үрчихсэн. Зарим ажил нь хийгдээд, хийж явсан Самсунг компаниас нэхэмжлэх ирчихсэн дүн мэдээнүүд бас байгаа.
Хөрөнгө оруулагчид энэ ажлыг үргэлжлүүлээд явна. Бүтээн байгуулалтаа бүрэн хийгээд дуусгах ёстой. Дээр нь МУ-ын ЗГ-ын энэ төмөр замд хийсэн Чингис бондын мөнгийг хөрөнгө оруулагчид ЗГ-т буцаагаад өгөх гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа. Бас Эрдэнэс Таван толгой гээд баруун, зүүн Цанхи дээр төрийн өмчит компани ажиллаж байсан.
Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд улс төрийн болон бизнесийн алдаануудаас болоод Эрдэнэс Таван толгой асар их өртэй болсон. Чалкогоос өр аваад эх орны хишиг болгоод тараачихсан. Нөгөө Чалкод төлөх ёстой өрөө төлөхийн тулд Эрдэнэс Таван толгой Монголын банкуудаас зээл аваад, үйл ажиллагаа явуулаад, өрөө төлөх гэж эрмэлзсэн. Гэхдээ амжилт олоогүй, Эрдэнэс Таван толгой дээр маш их өр цуглачихсан. Монгол Улс бараг дангаараа дааж дийлэхээргүй өр цуглачихсан.
- 110 сая доллар үлдсэн гэсэн, түүнээс гадна уу?
- Чалкод үлдсэн өр нь одоо бараг 133 сая доллар. Үүнээс гадна Монголын банкуудад олон зээлтэй. Ганцхан Хөгжлийн банкинд гэхэд 250 сая долларын зээлтэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл хүнээс өр авчихаад түүнийгээ төлөх гэж өөрийнхөө банкуудыг баахан өрөнд оруулчихсан.
Тэгэхээр Монголын банк, санхүүгийн систем, байдал хүнд болсон нь гарцаагүй. Тиймээс бид хөрөнгө оруулагчтай ярихдаа санхүүгийн энэ бэрхшээлүүдийг давхар бодоод, урьдчилгаа мөнгө авах, санхүү, банкныхаа хүндрэлийг шийдэх давхар бодолтой хэлэлцээ хийж байгаа. Эцсийн тоонуудыг гурав дахь шатанд тохиролцоод хийх болов уу.
- Үйлдвэрийн тухайд?
-Үйлдвэрийн тухайд гэвэл хөрөнгө оруулагчид 2.5 жилийн хугацаанд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих үүрэгтэй байгаа. Дөнгөж хоёр хоногийн өмнө техник, эдийн засгийн урьдчилсан тооцоогоо бидэнд ирүүлсэн. Он, оноор хэрхэн яаж хөрөнгө оруулах вэ гэх мэт мэдээллээ ирүүлсэн. Тэндээс харахад МУ-ын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах төсөл гэдэг нь илт харагдаж байгаа. Гэхдээ мэдээж тохиргоо хийх тоо баримтууд байлгүй яахав. Тэр бол хэлэлцээний ширээний ард шийдэгдэх юм.
- Эрдэнэс Таван толгойн таны сая хэлсэн өртэй холбогдуулаад асуухад, нэг тийм буруу шийдвэр буюу сонгуулийн өмнө мөнгө тараах гэж гаднаас зээл аваад, одоо түүнийгээ төлөх гээд банкны салбараа бараг татаад унагачихаар түвшинд ирчихсэн юм байна. Бүхэл бүтэн системээр татаж унагаахуйц түвшинд болчихсон юм байна.
Үүнийг лавлаж асуух болсон шалтгаан нь, сая өнгөрсөн долоо хоногт УИХ дээр МАН-ын бүлэг тэгж хэлсэн. Ер нь хөрөнгө оруулагчдаас 1072 хувьцаагаа өгөхийг түрүүлж шаардана гэх мэт агуулгатай юм яригдаад байна. Энэ төсөл явах, тэнд хөрөнгө оруулалт хийгдэх, тэнд олон хүн ажлын байртай болох, үүнийг дагаад төмөр замын том төсөл нь явах гэдгээс түрүүлээд нөгөө хувьцаа, иргэдийн хувь хишгийг наад компаниудаасаа олж ир гэх зэргээр ярих нь хэр оновчтой зүйл вэ?
- Би зөв гэж бодож байна. Би МАН-ын бүлэг дээр ярьж байхад 1072 хувьцааг амилуулах ёстой гэсэн асуудлыг ярьсан. Би үүнийг зөв гэж бодож байгаа. Яагаад гэвэл уул уурхайн том төслөөс ард түмэн хувь хэмжээ хүртдэг байх нь хамгийн зөв гэдэгт би өөрөө итгэл үнэмшилтэй байна.
Гэхдээ энэ 1072 хувьцааг амилуулахын тулд УИХ руу шийд барьж орох хэрэгтэй. УИХ-ын шийдвэрээр Эрдэнэс Таван толгой гэж компанийн 20%-ийг ард түмэнд 1072 хувьцаа болгож өгсөн юм байна билээ. Би түрүүн хэлсэн, Эрдэнэс Таван толгой гэдэг компани асар их өртэй. Хэлэлцээ хийж байгаа хөрөнгө оруулагчдаас ямарваа нэгэн хэмжээний төлбөр аваад, тэрхүү төлбөрийг Эрдэнэс Таван толгой руу шилжүүлэх юм бол өрөндөө өгсөөр байгаад 1072 хувьцаа амилахгүй.
МАН-ын бүлэг дээр ч ярьсан, АН-ын бүлэг дээр ч ярьсан, 1072 хувьцааг амилуулах ёстой гэдэг нь асар зөв бөгөөд үүнийг шийдэхийн тулд МУ-ын ЗГ-т эхлээд танилцуулна. ЗГ, УИХ-тайгаа хамтраад, УИХ-ын шийдвэрээр үүнийг амилуулах бүрэн бололцоотой гэж бодож байгаа.
- Тэр бол бэлэн мөнгө биш, энэ сайн төсөл дээр ард иргэдийн оролцоо, хөрөнгө мөнгө хадгалагдаж байна гэж ойлгох хувьцаа юу?
- Зохимжтой хэлбэрээр жилд ногдол ашиг өгөөд байхад юу нь буруу юм гэж бодож байгаа.
- Нөгөө тал юу гэж байна, хөрөнгө оруулагчид?
- Яг 1072 хувьцаа бол үнэндээ МУ-ын ЗГ, УИХ-ын л асуудал л даа. Бид хамгийн гол нь хөрөнгө оруулагчдад МУ-ын төрийн өмч, 100% төрийн өмчит ТТ-г та нар түрээслэн хэрэглэх тул түрээсийн төлбөр төл гэж байгаа. Тэр түрээсийн төлбөр нь бидэнд 1072 хувьцааг амилуулах санхүүгийн бололцоог өгч байгаа юм. Хэрхэн яаж шийдэх вэ гэдэг бол ЗГ, УИХ-ын л шийдэх асуудал.
- Таны хэвлэлд өгсөн ярилцлагыг харж байхад, энэ төсөл хэрэгжих магадлал 3-ны 1, нөгөө талдаа 3-ны 2. Гэхдээ хэн нэгэн нь чулуу шидээд хагалчих вий, тийм эрсдэл үүсч магадгүй гэсэн болгоомжлол байсан. Та тэрхүү эрсдэлийг ер нь юу гэж харж байна вэ. Саяын мэдэгдлийг эрсдэлтэй гэсэн, энэ бол үр ашигтай л зүйл юм байна. Нөгөө талдаа та эрсдэлийг юу гэж хараад тэгээд томъёолчихов?
- Ер нь том төсөл их олон оролцогчтой, олон үл мэдэх шалтгаануудтай, бидний урьдчилж харж чадахгүй өчнөөн олон бэрхшээл байхыг үгүйсгэхгүй. Дээр нь том мега төслүүд бол улс төржилт ихтэй, хардалт ихтэй. Тэгэхээр хүн болгон янз янзаар ярина. Мега төсөл амжилтанд хүрэхийн тулд хамгийн түрүүнд шийдвэр гаргагчдын түвшинд нэгдмэл ойлголттой байх хэрэгтэй.
Олон түмэн бас харьцангуй нэгдмэл ойлголттой байх хэрэгтэй. Би бүгдийг нь жигдхэн ижил болчихно гэж хэлж чадахгүй. Гэхдээ нэгдмэл ойлголттой байх хэрэгтэй. Тэгвэл амжилтанд хүрнэ. Тэгтэл энэ нэгдмэл ойлголтыг хангана гэдэг тийм амаргүй асуудал. Бид өнгөрсөн тав, зургаан жил явахдаа популизм асар их хийлээ. Гэхдээ популизм гэдэг бол нэг, хоёр хүнд хамаатгах асуудал биш, бид бүгдээрээ л популистууд.
Бид бүгд хийсэн, хүн болгон популизмыг ардаа орхих хэрэгтэй. Монголынхоо ирээдүйн төлөө орхих хэрэгтэй. Асуудлыг эрүүлээр сэтгэдэг байх хэрэгтэй. Тэгж байж амжилтанд хүрэх юм. Тав зургаан жил популизм яриад, өөр хоорондооо улс төр яриад явчихсан улсуудын асуудлыг ганц сарын дотор хумихад үнэхээр хэцүү. Иймээс нэгдмэл ойлголтонд хүрч чадах уу үгүй юу гэдэгт л хамгийн том эрсдэл байгаа гэдгийг хэлмээр байна.
- Нэгдмэл ойлголтоос гадна надад бас харагдаад байгаа нэг эрсдэл бол ирэх жил сонгуулийн жил. Энэ төслийг сайн хичээж байгаад үндэс суурийг нь сайн тавиад эхлүүлчихье гэж бодъё. Та бол бүр Цагаан сарын өмнө хэлэлцээрийг дуусгана гэж шахаж байгаа юм байна. Ер нь сонгуулийн дараа гарч ирсэн хэсэг нөхдүүд улс төрийнхөө циклиэс болоод л сонгуулийн үр дүнгээс болоод асуудал үүсгээд байдаг?
- Сая “Мега төслийн хөгжлийн форум” гээд арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ арга арга хэмжээн дээр манай бизнесмэнүүд бас л яг хэлж байна билээ. Сонгуулийн цикл нь дөрвөн жил, том төслүүдийг үнэхээр амжилттай хэрэгжүүлье гэвэл цикл нь зургаан жил байдаг. Мэдээж улс төрчид ямар нэг ажлыг бүтээчихээд тууз хайчлахыг сонирхоно шүү дээ. Тэр бол байдаг л сонирхол.
Гэтэл үнэн хэрэгтээ түүндээ багтахгүй яаруулах, дааруулах, алдаа хийх байдал үүсдэг. Хамгийн гол нь, яаж давах вэ гэвэл шийдвэр гаргагчид, улс төрчид, нам, парламент, ЗГ нэгдмэл ойлголтоор л үүнийг давахгүй бол амьдралын угаасаа байгаа циклийг, өөрсдийнхөө хууль тогтоомжийг бид өнөөдөр засахад хэцүү шүү дээ. Ойлгох л хэрэгтэй гэж хэлмээр байна.
- Нэгдмэл ойлголтыг та жаахан задлаач. Ер нь нэг талдаа ойлголттой болох хэрэгтэй гэдэг дээр хямрал, хүндрэл үүсэхээр бүх хүн л боддог болоод байх шиг байна?
- Би Таван толгойн төсөл дээр ярья. Жишээлбэл яг ийм хэмжээний төслийг хэрэгжүүлж байгаа улс орон байна. Жишээлбэл ОХУ “Элга” гээд коксжих нүүрсний том ордыг ашиглалтад өгөх гээд сууж байна. 321 км газар төмөр зам тавьчихсан байна. Дээр нь Нүүрс баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцээ барихад 2.2 тэрбум доллар хийгээд сууж байна.
2010 онд манай Таван толгойд хөрөнгө оруулъя гээд явж байсан “Мицуи”, “Вале” гэж компаниуд Монголоос гарчихаад Мозамбикт очоод яг манай Таван толгойгоос дутахгүй коксжих нүүрсний төсөлд 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Тэнд 900 км төмөр замын 70%-ийг барьчихсан сууж байна. Бид хурдан нэгдмэл ойлголтонд хүрч, хурдан энэ төслийг явуулахгүй бол бусад өрсөлдөгчөөсөө төслөө боловсруулсан, бүтээн байгуулалт хийсэн хугацаагаараа асар их ард хоцорч яваа.
Тэгвэл энэ төсөл унана, аюултай. Энэ асар том эрсдэл. Яагаад би Цагаан сарын өмнө гэж хэлээд байгаа вэ гэхээр болж өгвөл бүх шийдүүдийг гаргаад, хавар гэхэд барилгын ажил явах хэрэгтэй шүү дээ. Энэ барилгын ажил дээр Монголын олон хүн ажиллах хэрэгтэй. Олон хүн амьдралтай, орлоготой болох хэрэгтэй. Түүнээс гадна цаг агаарын нөхцөл байдлаа харах юм бол Монголд нэг хавар алдана гэдэг нэг бүтэн жил алдсантай ижилхэн.
Бас яагаад түргэн хийх шаардлагатай вэ гэвэл, 2010 оноос хойш ярьж байгаа асуудал шүү дээ. Тав дахь жилийнхээ нүүр үзэж байна, дэндүү удаж байна. Би бол хэтэрчихсэн тээлттэй яваа хүүхэд гэж хэлмээр байна. Хурдхан төрүүлэх хэрэгтэй. Хийж болно оо гэж би дотроо итгэж байгаа.
- Энэ долоо хоногт Ерөнхий сайд ард нийтээс санал асуулга авахаа мэдэгдлээ. Нэг талд нь том төслүүдээ явуулах, нөгөө талд нь хэрэглээгээ танаад, хүндрэлийг давъя гэж байх шиг байна. Зарим нэг хэвлэлүүд бол “Бид 1 дугаарыг сонгож байна” гээд тоймчид, сэтгүүлчид бичээд эхэлж байна.
- Ерөнхий сайдын тэр ярилцлагыг Монголын ирээдүйн төлөө санаа зовж байгаа хүн болгон харсан байх гэж бодож байна. Ерөнхий сайд их эрс шийдмэг алхам хийчихэв үү дээ, бараг эрсдэлтэй алхам хийчихэв үү дээ гэж би бол санаа зовж байна. Эрсдэлтэй гэдэг нь, ганцхан Монголын ард түмэнд хандсан биш болчихож байна.
Ерөнхий сайдын энэ саналыг дэлхийн том бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчид анхааралтай харж байна. Би түүний жишээ болгоод өчигдөр орой харж байсан, “Financial times” гээд том сонин байдаг. Энэ сонин бол дэлхийн том бизнесмэн, хөрөнгө оруулагчдын өдөр тутам уншдаг сонин. Үүнийг өдөр бүр гурван сая хүн цаасан хэлбэрээр авч уншдаг. Өдөр болгон таван сая хүн онлайн хэлбэрээр харж байна.
Гэтэл яг өчигдөр “Financial times” дээр Монголын тухай мэдээ гарчихсан байна. Мэдээ нь юу гэж байна гэхээр, “Монголчууд уул уурхайн том төслүүдээ явуулах уу, эсвэл бүсээ чангалах уу гэдгээр текст мессежээр санал асуулга явуулах гэж байна” гээд манай Ерөнхий сайдын тавьсан саналыг тавьчихсан байна. Энэ мэдээн дотор гол нь юуг хэлж байна вэ гэхээр, монголчуудад гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг тов тодорхой, маш том дуугаар монголчууд хэлж чадах уу үгүй юу гэдгийг хөрөнгө оруулагчид, дэлхий ертөнц харах ийм байдал үүсчихлээ гэх дүгнэлт хэлсэн байгаа юм.
Би юу гэж бодож байна гэхээр, Ерөнхий сайд ардчилалд их үнэнч юм. Ард түмнээсээ асууя гэх юм. За нэгэнт асуучихсан. Би бол уул уурхайн том төслүүдээ явуулах нь зөв гэдэг дээр 1 гэдэг саналыг тэр хэлээд байгаа 15151111 гэдэг дугаар луу нь явуулаач гэж хэлэх гээд байгаа юм. Энэ бол МУ-ын ЗГ, Ерөнхий сайдад хаашаа ажиллах вэ гэдгийг хэлж байгаа үг биш, энэ бол “Financial Times” зэргээс харахад дэлхийд өгч байгаа, “Бидэнд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй шүү” гэдгийг хэлэх мессеж болох юм.
Эерэг мессеж. Ийм эрсдэлтэй алхмыг Ерөнхий сайд тавиад, Монголынхоо ард түмэнд хандаад хэлсэн үг боловч үнэн хэрэгтээ энэ бол дэлхийн хөрөнгө оруулагчдад хандаад хэлсэн үг болчихоод байна. Том мега төслүүдээ явуулах нь эдийн засгаа өргөжүүлээд тэлэх ёстой. Бүсээ чангалъя гэдэг бол байж болохгүй юм биш, байж болно. Бүсээ чангалахад тэсэх улсууд бий.
Гэхдээ Монголд бүсээ чангалахад болохгүй улсууд асар их бий. Бүсийг нь чангалж болохгүй тийм өрх гэрүүд зөндөө бий. Тэрний төлөө би мега төслийг явуулах хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхий сайдын эрсдэл хийгээд, ардчилалдаа үнэнч зарчмаа баримтлаад ард түмнээсээ асуусан энэ асуулга нь монголчууд бид уул уурхайн том төслүүдээ явуулна гэж саналаа өгөх нь зөвхөн монголын ард түмэн харж байгаа биш шүү, цаана чинь дэлхий харж байгаа, дэлхийн том хөрөнгө оруулагчид харж байгаа шүү. Тиймээс энэ саналын төлөө саналаа өгөөч ээ гэж би хичээнгүйлэн гуйж байна.
- За, хүмүүс саналаа өгөх байх. Хоёрт, Шийдлийн ЗГ-т том төслүүдийг хөдөлгөх сайдаар та томилогдсон. Хөрөнгө оруулалт гарцаагүй хэрэгтэй гэдгийг ер нь ойлгож байна, дээрээ ч, доороо ч. Бид хэтэрхий цамаан байв уу, эсвэл таны хэлснээр ойлголтын буруугаас ч үргээчихэв үү. Одоо хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахын тулд таны хэлдгээр ОХУ гэх мэт орнуудтай өрсөлдөх шаардлага гарч ирж байна. Энэ өрсөлдөөнд МУ давуу талаа бий болгох алхмуудыг юу гэж харж байна вэ. Ямар ч байсан Таван толгойг урагшлуулчихвал гайгүй харагдана гэж ойлгож байна уу. Оюу толгойн 2-р шатыг та байгаа хугацаандаа эхлүүлчихье гэж зориглож, зүтгэж байна уу?
- Таван толгой, Оюу толгой бол асар том мега төслүүд. Энэ төслүүд дэлхийн хөрөнгө оруулагч, бизнес ертөнцөд асар эерэг мессеж болж очно, хэрвээ бид шийдэж чадвал... Энэ шийдвэрийн араас дараа дараагийн төслүүд явах бололцоотой. Цахилгаан станцын төсөл, нүүрс шингэрүүлэх төсөл, өөр бусад том том төсөл.
Үндсэндээ Монгол нүүрсээр баян, бид цахилгаан экспортолж болох тэр ирээдүй, өөр өчнөөн олон төсөл хойно хойноосоо ургаж босч ирэх бололцоо бий. Энэ бол эдийн засгийг тэлж байгаа асар том, чухал арга. Тийм учраас болно гэж бодож байна, бид хийх ёстой. Ер нь алдаж болохгүй агшин гэж хэлмээр байна.
- Баярлалаа, амжилт хүсье.