Алан хядагчдын халдлагад өртөн, 12 хүнээ алдсан Францын долоо хоног тутмын “Чарли Эбдо” сонины редакц богино хугацааны завсарлага хийхээр шийдсэн талаар тус сонины албан ёсны сайтад мэдээллээ. Тодруулбал,
"Эрхэм хүндэт уншигчид аа. Өнгөрсөн өдрүүдэд та нарын зүгээс үзүүлж байсан агуу их дэмжлэгийн төлөө “Чарли Эбдо”-гийн багийнхан баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Бид та бүхнийг мартахгүй. Ойрын хугацаанд эргэн ирнэ" гэж бичжээ.
Эргэн сануулахад Исламын шашны элч Мухаммедын зургийг шоглон зурснаасаа болж, алан хядагчдын халдлагад өртөн, олон хүний амь эрсэдсэн тус сонины газар энэ хэргийн дараа нэлээн нэрд гарсан юм.
Халдлагын дараа “Чарли Эбдо” сонины шинэ дугаар өнгөрсөн сарын 14-нд гарсан даруйдаа найман сая еврогийн орлого олсон билээ.
Сонины шинэ дугаарыг авахын тулд хүмүүс шөнөжин дугаарласан бөгөөд ердийн үед хоёр еврогоор зарагддаг байсан сонин гурван еврогийн үнэтэй зарагджээ.
Үүнээс гадна “Чарли Эбдо” сонины захиалагчдын тоо нэг өдрийн дотор 7000-аас 120 мянга болон эрс нэмэгдсэн байна.
Эх сурвалж: РИА Новости