Ноён уулын онгодыг сэрээхээр бөө нар цуглав


2015-02-03 15:25 GMT+8

Их эзэн Чингисийн талбайд бөө нар болон иргэний хөдөлгөөнүүд цуглажээ. Тэд "Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслол"-ыг үйлджээ.

Босоо хөх Монгол ТББ, Дэлхийн Монгол ногоон нэгдэл хөдөлгөөн хамтран хэдхэн хоногийн өмнө “Ноён уулаа аваръя” жагсаалыг зохион байгуулж байсан. Мөн өнөөдөр Босоо хөх Монгол ТББ, Гал үндэстэн холбоо, Бөөгийн холбоо зэрэг байгууллагууд хамтран Ноён уулыг аврах, тус уулын савдаг, эздийг сэрээх зан үйлийг одоо Чингис хааны нэрэмжит төв талбайд хийлээ.

Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж байгаа юм. Тэднийг цуглаан зохион байгуулахдаа урьдчилж зөвшөөрөл аваагүй гэсэн шалтгаанаар цагдаагийн албан хаагчдын хүчээр тараасан юм.
 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 287 санал өгсөн байна.

Дээшээ