Эрүүл мэндийн хичээлийг биеийн тамир, биологийн хичээлтэй нэгтгэх нь зөв үү гэсэн асуултыг эрүүл мэндийн хичээл заадаг багш нараас асууж сонирхлоо.
ХИЧЭЭЛИЙГ ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
23 дугаар сургуулийн Суурь боловсролын сургалтын менежер Ц.Цолмонбаатар:
-Өнөөдөр эрүүл мэндийн хичээл хамгийн чухал хичээл болж байна. Хүүхдүүд багаасаа эрүүл мэнддээ хэрхэн анхаарах ёстой юм. Ингэж анхаарснаар эрүүл Монгол хүн болж төлөвших үе шат нь эхэлж байна. Энэ хичээлийг илүү чанаржуулах, үүнтэй холбогдолтой гарын авлага, зөвлөмж, материалуудыг гаргах хэрэгтэй. Нөгөө талаар сургуулийн эрүүл мэндийн багш нар тухайн хичээлийг сурах бичгийн хэмжээнд явуулахаас гадна мэргэжлийн хүмүүс нь ирээд үйл ажиллагаа зохион байгуулвал хүүхдэд илүү хүрнэ. Мөн сонирхолтой хэлбэрээр явуулах хэрэгтэй байна. Манай хувьд эрүүл мэнд, иргэний боловсролын хичээлийг хичээлийн цагийн хуваарьт бүлэг бүлгээр нь тусгаж өгсөн.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ ХАСАХ ХЭРЭГГҮЙ
23 дугаар сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Н.Болорцэцэг:
-Эрүүл мэндийн хичээлийг аль ч ангийн хүүхдүүд их сонирхдог. Энэ хичээлийг хасах хэрэггүй. Харин агуулгад нь бага зэргийн өөрчлөлт оруулж болох юм. Түүнээс эрүүл мэндийн хичээлийг хасах нь учир дутагдалтай. Хүмүүс эрүүл мэнддээ их анхаардаг болсон.
ЭНЭ ХОЁР ХИЧЭЭЛ ТУСДАА БАЙВАЛ ЗҮГЭЭР
50 дугаар сургуулийн Эрүүл мэндийн багш Д.Нарангэрэл:
-Эрүүл мэндийн хичээл хамгийн чухал хичээлийн нэг. Хүүхдүүд энэ хичээлээс олон зүйлийг мэдэж авдаг. Тухайлбал, нэгдүгээрт, өөрийгөө эрүүл байлгах. Эрүүл байлгахын тулд юуг анхаарах ёстой вэ. Хоёрдугаарт, бусадтай яаж харьцах талаар мэдээлэлтэй болдог. Тиймээс энэ хичээлийн цагийг харин ч нэмэх хэрэгтэй. Биологийн хичээлээр эрүүл мэндтэй холбоотой зүйл ордог. Гэхдээ саланги байвал зүгээр.
ХИЧЭЭЛҮҮДИЙГ НЭГТГЭХ НЬ БУРУУ
Тавдугаар сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Ж.Цэцэгээ:
-Биологи, эрүүл мэндийн хичээлийг нэгтгэнэ гэсэн мэдээллийг би албан ёсоор аваагүй. Энэ хоёр хичээлийг нэгтгэх нь буруу. Учир нь биологийн хичээл бол байгалийн шинжлэх ухааны хичээлүүдийн нэг. Мөн стандарт гэж байдаг. Үүнтэй адил эрүүл мэндийн хичээлийн стандарт батлагдсан байгаа. Хүнд эрүүл мэндийн боловсрол олгоно гэдэг нь аливаа нэг юмтай хавсарга байдлаар нийлүүлэхээр жинхэнэ утгаа алдана. Улс үндэстэн оршин тогтнож байгаагийн ганц үндэс нь газар нутаг, хоосон талдаа биш хүндээ байдаг.
Эрүүл мэндийн хичээл дээр эрүүл харилцаа гэдэгт гэр бүлийн харилцаа орж ирнэ. Гэр бүлийн үнэт зүйл гэж юу юм бэ. Айл бүрт үнэт зүйл байдаг. Үнэт зүйл, эрхэм чанар хоёр ойролцоо утгатай юм гэдгийг одоогийн хүүхдүүд дөнгөж ойлгож эхэлж байна. Бидний үед хэн ч ярьдаггүй байлаа. Манай хүүхдүүд онол, бие даалтаар дүнгээ гаргуулдаг. Энэ хичээлийг их сонирхдог.