УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хатуу үг хаяв. Учир нь Засгийн газраас ердөө өчигдөрхөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болсноо зарласан юм.
Ингэснээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн эзэмшлийн хувь хэмжээг шилжүүлэн авах боломжтой. Энэ тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зориулалт бүхий төлбөр төлөх үүрэгтэй.
Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн “Төрийн хувь хэмжээг шилжүүлэх гэж байгаа юм байна. Рио Тинто “Оюутолгой” ХХК дахь манай 34 хувийг аваад цааш нь дамжуулан худалдах гэж байна. Иймд та нар яаруу түргэн гар утас эзэмшигчдээс санал асуулаа” гэсэн юм.
Хариуд нь Ерөнхий сайд санал асуулгын цаана нуугдмал, хөшигний ард хаасан, түрүүлж бодсон зүйл байхгүй гэв.