Хоёр мянга гаруй жилийн өмнө Сена мөрний хөвөөнд оршин тогтносон Парис нь өдгөө 12 сая хүн амтай Европын холбооны тав дахь том хот болов. Дэлхийн соёл урлаг, бизнесийн салбарын төв болсон энэ хотын нэрийг мэдэхгүй хүн гэж үгүй.
Гэхдээ Парисыг бизнесийн төв гэхээсээ илүү хайрын хот гэдгээр нь хүмүүс хүлээн авдаг. Парисын уур амьсгал, орчин тойрон, гудамж нь хүртэл хүний сэтгэл зүрхийг өөрийн эрхгүй гэгэлзүүлдэг.
Парис хот руу зугаалах хамгийн тохиромжтой цаг нь намар, хаврын улирал. Тодруулбал дөрөв, тав эсвэл ес, аравдугаар саруудад Сена мөрний эргээр орших юм бүхэн зөвхөн таны хамгийн нандин мэдрэмж, хайрын сэтгэлийг хөглөхөд зориулагдсан мэт байдаг.
Парис хот тэр чигээрээ музейн үзмэр гэж хэлэхэд хилсдэхгүй. Алхам тутамд эртний хийц загварыг ямар нэг байдлаар шингээсэн сүрлэг барилга, байшин, түүх дурсгалын газрууд үргэлжилнэ. Хотоор сэтгэлээ ханатал зугаалахыг хүсвэл хөлд эвтэйхэн гутал сонгох хэрэгтэй. Харин хол явахаар бол хөл дүүжлэх тээврийн хувьд метрог сонгосон нь оновчтой.
Парисын метро
Хотын хамгийн таатай унаа Сена мөрний дундуур дайрч гардаг метро. 1900 оны долдугаар сард нээгдсэн энэ хурдан унаа 212.5 км-ийн урттай, 14 шугамтай, 300 буудалтай. Энэхүү сүлжээ хотыг газар доогуур бүрэн хэрсэн бөгөөд 500 метрээс холгүй хаанаас ч метронд хүрч болно. Метро өглөөний 05:30-аас 24:00 цаг хүртэл ажилладаг. Харин үнийн хувьд нэг тасалбар 1.60 евро. Гэхдээ 17.20 еврогийн үнэтэй долоо хоногийн карт худалдан авах боломжтой бөгөөд үүгээр та даваагаас ням гарагийн хооронд хичнээн ч удаа метрогоор зорчих боломжтой.
Автобус ч мөн өөрийн үүргээ гүйцэтгэдэг. 60 шугамтай автобуснаас гадна шөнийн шугам байдаг нь нийтийн тээврийн бүрэн утгад нийцдэг. Автобус нь 06:30-00:30 цагийн хооронд үйлчилдэг.
Парис хот 20 дүүрэгт харьяалагддаг бөгөөд дүүрэг тус бүр өөр өөрийн онцлогтой.
Парист заавал очиж үзэх дурсгалт газрууд
Парис соёл урлагийн хөшөө дурсгал, түүхийн дурсгалт газрууд болон хүний гараар бүтээгдсэн дахин давтагдашгүй гайхамшигт зүйлсээрээ баян хот.
Эйфелийн цамхаг. Францын аугаа их хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд “Парисын хатан хаан” гэж нэрлэгдэх пирамид хэлбэрийн энэхүү хосгүй цамхагийг бүтээжээ. Хамгийн хачирхалтай нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгэнд тооцогддог Парис хотын төвд ямар ч үзэмжгүй, аймшигтай төмөр сараалжин шон босгох гэлээ гэж олон хүн дургүйцэн, олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн ч өрнүүлж байсан аж.
1944 оны наймдугаар сарын 25-ны өдөр цамхаг дээр Франц улсын гурван өнгөт төрийн далбааг мандуулснаар Эйфелийн цамхаг тус улсын билэг тэмдэг болсон түүхтэй.
Жуулчдын Франц улсыг зорих болсон шалтгаануудын нэг нь Эйфелийн цамхаг. Тус цамхаг гурван давхартай бөгөөд хамгийн өндөрлөг цэгт нь гарч хотыг бүхэлд нь тольдох үнэхээр гайхамшигтай. Харин II давхарт нь тансаг ресторанд амттай хоол зооглох боломжтой. Цагийн хуваарийн хувьд Зургаадугаар сарын 17-ноос есдүгээр сарын 1-нийг хүртэл 09.00-00.45 хүртэл ажилладаг. Харин бусад үед 09.30-23.45 хүртэл. Цамхаг руу гарах тасалбарын хувьд давхараасаа шалтгаалан янз бүрийн үнэтэй байдаг бөгөөд том хүн 5-аас 14.5 еврогийн хооронд, хүүхэд болон 24 нас хүртэлх залуучууд 3-12 евро төлөх шаардлагатай.
Елисейн тал. Елисей гэдэг нь Грекийн домгоос үүссэн нэр. Бурхнаас үхэшгvй мөнх амьдрахуйн хутаг олсон баатруудын аж төрдөг амгалангийн арлыг Элизиум гэж нэрлэдэг байжээ. Энэхүү талд францчууд түүхэн тэмдэглэлт өдрүүдээ тэмдэглэн өнгөрөөдөг юм. Елисейн талд олон кинотеатр, автомашины томоохон компаниудын арилжааны төв, нэртэй кабаре, дэлхийд алдартай брэнд дэлгүүрийн салбарууд байрладаг. Өдөрт 300-500 мянган хүн Елисейн талыг зорьж ирдэг нь хэр үзүүштэй газар вэ гэдгийг нь төвөггүй гэрчлэх мэт.
Луврийн музей. Парисын бас нэг бэлгэдэл 1793 онд байгуулагдсан алдарт Луврийн музей 60600 кв.метр талбайтай, найман хэсэгтэй, 35 мянган үзмэртэй. Түүхийн нэгэн цагт Францын хаад, ихэс дээдсийн ордон байсан Лувр өнөөдөр дэлхийн хамгийн баян, тансаг музейн нэг болсон.
Тус музейн бүтээлүүд МЭӨ 500 жилийн өмнөх Египетийн бүтээлүүдээс авахуулаад 19-р зууныг хүртэл хамарсан өргөн цар хүрээтэй. Хамгийн их хүн ирдэг энэхүү музейд л зөвхөн алдарт Монализаг ориг эхээр нь үзэх боломжтой. Микеланжелогоос авахуулаад Донателло зэрэг дүрслэх урлагийн суутнуудын шилдэг бүтээлүүд чухамхүү энэ музейд л хадгалагдаж байгаа билээ.
Луврийн музей жил бүрийн нэг болон тавдугаар сарын 1, арванхоёрдугаар сарын 25-нд, түүнчлэн долоо хоногийн мягмар гарагт ажилладаггүй. Бусад үед 09.00-18.00 цагийн хооронд ажиллана. 18 нас хүртэлх хүүхдүүд үнэгүй нэвтрэх эрхтэй. Харин насанд хүрэгчид 12 еврогийн үнэтэй тасалбар худалдан авах ёстой. Audiogide үйлчилгээ нь 6 еврогийн үнэтэй.
Дарь эхийн сүм. Өрнөд Европд дундад зууны үед томоохон хот болгонд цогчин дуган барьсан, хотын сумууд зөвхөн гэрлэх ёслол, мөргөл үйлддэг газар байсангүй байгалийн гаймшиг нүүрлэх, гаднаас халдан довтлоход нутгийнхны толгой хорогддог оромж болдог байв. Ийм сүмүүдийн нэг нь Парисийн Дарь эхийн сүм юм. Энэ сүмийг Сите арал дээр хамба лам Морис Де Сюллийн санаачилгаар барьсан. 13 зуунд эхэлсэн барилгын ажил 170 жил үргэлжилсэн юм. Тус сүмийн барилга доторх өнгө будгийн зохицол, гайхам олон баганууд жуулчдын сэтгэлийг ихэд татдаг.
Ялалтын хаалга. Парис дахь хамгийн алдартай хөшөө дурсгалын нэг юм. Энэ хаалга нь францын бүх ялалт, генералууд, Францын хувьсгал болон Наполеоны дайны үед Францын төлөө тэмцэж нас барсан хүмүүсийг хүндэтгэн бүтээгдсэн юм.
Диснейленд. Хүүхэд гэлтгүй хүн бүрийн очихыг хүсдэг газрын нэг бол яахын аргагүй "Диснейленд". Уолт Диснейгийн үлгэрийн орны тухай хүүхэлдэйн кинонуудыг үзээгүй хүн энэ дэлхий дээр бараг байхгүй биз ээ.
Тэгвэл энэ хүүхэлдэйн кинонууд амилсан мэт сэтгэгдэл төрүүлдэг нь америкийн “Диснейленд” юм. Алдарт Диснейн амралт зугаалгын төвийн Парис дахь салбарыг жуулчдын хамгийн ихээр зорьдог газруудын нэг. Парис хотын Диснейленд жилийн 365 хоног 09.30-22.00 цагийн хооронд ажилладаг.
Ямар буудалд буудаллах вэ?
Мэдээж хэрэг Парист тоолж баршгүй олон буудал бий. Та зөвхөн үнийн сонголтоо л хийхэд хангалттай. Эдгээр олон буудлаас таньд санал болгоход “Hotel de L`ile de France Opera”-г санал болгож байна. Тус буудал нь дуурийн театр, Луврын музей, дэлгүүрүүдтэй ойрхон бас үнийн хувьд боломжийн байдаг.
“Hotel des Jardins Du Trocadero”. Та өрөөнөөсөө Эйфелийн цамхагийг харж таашаал авахаас гадна тав алхаад алдарт Champs Elysees өргөн чөлөө рүү орчих жишээтэй. Сануулахад зочид буудлууд захиалгаа эрт авдаг юм шүү.
Дэлхийд алдартай франц гал тогоо
Франц хоол дэлхийд алдартай. Францчууд хоолыг урлаг хэмээн ойлгодог. Тиймээс ч 2010 онд Францын хоол хийх урлагийг ЮНЕСКО соёлын биет бус өв хэмээн бүртгэж авсан юм. Францчуудын хувьд хоол хийх нь ямар нэгэн урлагийн бүтээл хийж байгаа мэт л байдаг аж. Тэд хоолондоо маш олон далайн гаралтай бүтээгдэхүүн, мах, бяслаг, дарс зэргийг ашигладаг.
Багет – Франц гал тогооны бэлгэ тэмдэг болсон хоол. Талх мэт энэ жигнэмэг нь шаржигнасан гадаргуутай. Уламжлалт ёсоор Багетийг зүсэхгүй харин хугалаж иддэг байна.
Круассан – Ихэнхи Францчууд өглөөнийхөө цайндаа зооглодог амттан. Цай, кофе эсвэл какаотай хольж иддэг байна. Франц хэлнээс "сroissant" - орчуулбал “хагас сар” гэсэн утгатай юм.
Киш – Мах, загас болон бусад ногооны хамт жигнэсэн пирог юм. Өндөг, сыр, амтлагчтай сүмсийг дээрээс нь хийж өгдөг байна. Өдрийн хоол эсвэл оройн хоолонд идэхэд тохиромжтой.
Дарстай тахианы мах – Шарсан эсвэл жигнэсэн тахианы махыг өндөр зэрэглэлийн дарстай хамт хачирладаг байна.
Буйабес –Хэд хэдэн төрлийн загас болон далайн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн шөл.
Эскарго – Ногоон маслотой даршилсан эмгэн хумс зэрэг тоолж баршгүй маш олон хоолны төрөлтэй юм.
Франц орныг дарсгүйгээр төсөөлөшгүй. Франц орны хүнсний хэрэглээ, соёлд дарс онцгой үүрэг гүйцэтгэдэг. Франц хүний хувьд дарс бол архи биш харин исгэлэн ундаа юм. Түүнийг бусад ундааны нэг адил, талх тариатай адил хоолны үед хэрэглэх бөгөөд олонх францчууд бага зэргийн дарс уулгүй хоол идвэл таашаал авдаггүй гэж үздэг.
Мэдээж Парис хотод олон янзын томоохон ресторан, зоогийн газрууд байдаг. Гэхдээ та мөнгөө хэмнэхээр шийдсэн бол орсон газрынхаа хоолны цэсний menu болон formula гэсэн хэсэгт анхаарлаа хандуулаарй. Энэ хэсгээс амттай бөгөөд хямдхан хоол сонгох боломжтой юм.
Худалдаа, наймаа
Дэлхийн хувцас загварын нийслэл Парист брэнд хувцас, үнэртэн, гоо сайхны бараа, гоёлын гутал, цүнхнүүд өргөн сонголтоороо бий.
“Сансрын” үнэтэй брэнд дэлгүүрүүдээс гадна дундаж бүр хямд барааг ч эндээс олох боломжтой. Дэлхийн үнэтэй брэндүүд бүгд нэг дор байдаг газар бол “The rue d`Alesia” болон “Galeries Lafayette” хэмээх томоохон худалдааны төвүүд.
Мөн Champs Elysees өргөн чөлөөний хоёр талаар байрлах төрөл бүрийн дэлгүүрүүдээс худалдаа хийх боломжтой. Бэлэг дурсгалын зүйлс энэ мэт хөл ихтэй газарт хаа сайгүй гудамжинд зардаг. Сануулахад ням гаригт том дэлгүүрүүд ажилладаггүй.
Эцэст нь хэлэхэд францчууд маш сайхан, эелдэг хүмүүс. Тэд жинхэнэ эх орончид бөгөөд эх хэлээрээ бахархдаг ард түмэн. Үүний тод жишээ нь та францаар сайн ярьж чадахгүй ч толь ашиглаад ч болов ярих гэж оролдвол үүнийг анзаарсан франц хүн тантай тун ч эелдэг харилцах болно.
Хэрэв Та “Дээжис” дижитал сэтгүүлийг татаж амжаагүй анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.
iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz
Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL
Facebook: https://www.facebook.com/DeejisDM
Twitter: https://twitter.com/DeejisDM