Өөрийн хоббигоор боксоор дөрөвхөн сар хичээллэсэн ч Монголын боксын улсын аваргын энэ жилийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, “Ширэн бээлий” клубын тамирчин Изабелл Маффат бүсгүйг энэ удаагийнхаа Хобби буландаа урилаа.
2015 оны Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Изабеллтэй ярилцсанаа хүргэе.
-Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
-Намайг Изабелл Маффат гэдэг. Одоо 27 настай. Би Монголд ирээд хоёр жил болж байна. Ирэхээсээ өмнө Францын Инженерийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Францад хэдэн жил ажилласан. Гадагшаа явж мэргэжлийнхээ дагуу шинэ туршлага хуримтлуулахаар шийдсэнээр би 2013 онд Монголд анх ирсэн. Одоо Шинжлэх ухааны академийн “Гео физикийн судалгааны төв”-д инженерээр ажилладаг.
-Танд Монгол үндэсний хувцас их зохисон байна.
-Тийм үү, Баярлалаа /Монголоор хэлэв/.
-Та боксоор хэдэн жил хичээллэж байна вэ?
-Би Францад байхдаа тулааны урлагаар огтхон ч хичээллэж байгаагүй. Харин гимнастик, сагсанбөмбөг, гар бөмбөг, усанд сэлэлтээр бага зэрэг хичээллэж байсан.
Харин боксоор хичээллэхийг маш их хүсдэг байлаа. Дунд сургуулийн найз нөхөд маань “чи боксчин болох хүсэлтэй байдгаа дандаа ярьдаг байсныг чинь сайн санаж байна” гэж одоо хэлдэг юм. Би өмнө нь боксын ямар нэгэн клуб болон тэмцээн уралдаанд орж байгаагүй. Эцэг эх маань миний сонголтыг зөвшөөрөхгүй байсан /инээв/. Бокс бол эмэгтэй хүнд хэцүү спорт, хамраа гэмтээхээс авахуулаад бэртэл авч магадгүй гэж хэлдэг байсан. Мэдээж л дээ, эмэгтэй хүн хамраа гэмтээвэл онцгүй харагдана.
Гэсэн ч би энд ирээд өөрийн хүссэн зүйлээ хийсэн дээ /инээв/. Хоёр франц найз маань “Ширэн бээлий” клубт явдаг юм. Нэг өдөр тэднийг даган явж, бэлтгэл хийн өөрийгөө туршиж үзсэн. Тэгээд болмоор санагдаад бэлтгэл хийж эхэлсэн. Их хурд хүч гаргаж, хөдөлгөөн хийсний дараа хэчнээн ядарсан ч гэлээ маш сайхан мэдрэмж төрж, өөрийгөө бүрэн мэдэрдэг. Энэ яг л надад таарсан спорт. Би энэ спортыг сонгосондоо маш их сэтгэл хангалуун байгаа.
-Та тэгэхээр Боксын улсын аваргын тэмцээнд орох талаар ч бодоогүй байжээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэр талаар огтхон ч бодоогүй. Дасгалжуулагчийнхаа санал болгосноор би тэмцээнд орсон.
-Та тэмцээнд орохын тулд жингээ хасах шаардлага гарсан л байх даа?
-Би 69 кг-д хүч үзэхийн тулд 5 кг-ийг хассан. Тэмцээн нэгдүгээр сарын сүүлээр болсон. Тэмцээн болохоос сар гаруйн өмнөөс би жингээ хасаж эхэлсэн. Яг Зул Сарын баяраар би Франц руу буцаж тэнд хэд хоног байсан юм. Дасгалжуулагч маань “За чи их идэж болохгүй ш дээ” гээд л захиад байсан. Баярын ширээ дүүрэн миний дуртай гоё гоё хоолнууд, тэр их хүслийг давах амаргүй байсан шүү /инээв/. Буцаж ирсэн хойноо мөн шагайгаа гэмтээчихсэн. Тэгээд гайгүй болсных нь дараа буюу нэгдүгээр сард бэлтгэлдээ эргэн орсон.
-Дасгалжуулагчийнхаа тухай яриач?
-Манай дасгалжуулагчийг Төрөө гэдэг. Дасгалжуулагч маань Улсын аваргын тэмцээнд орох саналыг анх тавьсан юм. Нийт дөрвөн дасгалжуулагч байдаг. Би Монголоор бараг ярьж чаддаггүй, харин ойлгохдоо бол сайн. Дасгалжуулагч Төрөө англиар бага зэрэг ярьдаг байсан нь надад их тус болсон.
Мөн надтай хамт хичээллэдэг, улсын аваргаас 60 кг-ын төрөлд бас мөнгөн медаль хүртсэн Золоо найз маань боксын талаарх зарим зүйлийг англиар тайлбарлаж, зөвлөгөө өгч их тус болно. Надад мөн хамгийн их таалагдсан зүйл нь манай клубын хамт олон яг нэг гэр бүл шиг байдаг. Дасгалжуулагч Төрөө хамт олны уур амьсгалыг таатай байлгаж чаддаг нэгэн. Тэмцээнд бэлтгэх цаг мөч надад маш сайхан санагдсан.
-Та Монголын боксын улсын аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртчихлээ. Энэ нь мэдээж танд урам зориг өгч байгаа байх. Бокстой холбоотой дараагийн алхмаа төлөвлөсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Мөнгөн медаль хүртсэн нь боксоор үргэлжлүүлэн хичээллэх их урам зоригийг надад өгсөн. Эргэн тойрны хүмүүс ч надад үргэлжлүүлэн хичээллэхийг санал болгож байгаа. Би ердөө дөрвөн сар хичээллэсэн, тиймээс илүү сайжрахыг хүсэж байна. Мөн энэ удаад алтан медальд ойрхон байсан. Тиймээс энэ миний сүүлийн тэмцээн биш байх.
-Алтан медалийн төлөөх тоглолтын үеэ хуваалцаач?
-Би алтан медалийн төлөө “Хангарьд” клубын О.Гэрэлгуатай таарсан. Түүнтэй таарахаас өмнө би Э.Мишээлтэй тулалдсан минь бас л амаргүй байсан. Тоглолтын дараа ядарсан ч би хангалттай амарч чадсан учраас алтын төлөөх тоглолтод би сэтгэл санаа болон бие бялдрын хувьд бүрэн бэлэн байсан.
Харамсалтай нь алтан медалийн төлөөх тоглолтын сүүлийн минутад би оноо алдчихсан. Мэдээж ялахын тулд надад илүү их бэлтгэл, туршлага, хугацаа хэрэгтэй байсан байх.
Түүний алтан медалийн төлөөх тоглолтоос...