Сар шинийн баярын өмнөх долоо хоногт улс төр, эдийн засаг болоод Монгол оронд өрнөсөн гол үйл явдлыг GoGo.mn сайт тоймлон хүргэж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад ажлын айлчлал хийгээд ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо хэлэлцээ хийж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.
Монгол Улсын хувьд анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болж тэмдэглэгдсэн энэ хэлэлцээрийн үр дүн бидэнд хамгаас чухал. “1000 илүү хуудастай энэ хэлэлцээрт байгаа олон боломжийг монголчууд бүрэн дүүрэн ашиглах чиглэлд бид ажиллах хэрэгтэй” гэж Ерөнхий сайд онцлов. Гадаад оронд хийсэн анхны айлчлалаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Аяны богц дүүрэн ирлээ" гэж дүгнэлээ.
Билгийн тооллын ХҮII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан Цагаан сарын барилдаан хоёрдугаар сарын 18-ны 14.00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.
Үндэсний портал GoGo.mn сайт Цагаан сарын барилдааныг угтан бөхийн хорхойтнуудад тааврыг маш сонирхолтой хэлбэрээр хүргэж байна. Бөхийн тааварт улс, аймаг, цэргийн алдар цолтой 280 бөхөөс та бүхэн шөвгийн дөрөв, үзүүр, түрүүний бөхийг нэрлээрэй. Та тааварт оролцох бол ЭНД дарна уу.
-Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед GoGo.Сafe буландаа “Монгол костюмс” төвийн захирал Б.Сувдыг урин ярилцлаа. Сэтгүүлч О.Ариунбилэгийн хийсэн “Б.Сувд: Хүннү дээл гээд байгаа нь үнэндээ Хүннү дээл биш” нэртэй ярилцлагыг сонирхон уншаарай. Хүмүүс монгол үндэснийхээ дээл хувцсыг өмсөхийг илүүд үздэг болсон нь сайшаалтай ч дээл хувцасныхаа утга учрыг төдийлэн сайн мэддэггүй. Энэ талаар зочин тайлбарлажээ.
“Залуучууд энгийн төлөв дээл өмсвөл сайхан. Дээлийнхээ түүхийг судлаад, өнгө зүсийг мэддэг болно. Учиргүй бусдыг дагаж хошуураад, яг тэрний өмссөн дээлийг оёулна гээд л сэтгүүлийн зураг бариад байх хэрэггүй л дээ” гэж тэрбээр зөвлөсөн байна.
-Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалтын хэлэлцээ ид үргэлжилж байна. Талууд олон чухал асуудлаар ойлголцож, байр сууриа нэгтгэжээ. Сар шинийн өмнө гол гэрээнүүддээ гарын үсэг зурахаар төлөвлөн Засгийн газрыг төлөөлсөн Ажлын хэсгийнхэн болон хөрөнгө оруулагчид шаргуу ажиллаж байна. Зогсонги байдалд орсон манай эдийн засгийн цусны эргэлтийг нэмэгдүүлэх энэ төслийн урьдчилгаа төлбөрт 150 сая доллар өгөхөд бэлэн гэдгээ хөрөнгө оруулагчид мэдэгдсэн.
Төслийн ойрын гурван жилийн эдийн засгийн өгөөж болох хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө 13 тэрбум доллар. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын ДНБ 10 тэрбум доллар байна. Энэ талаар сэтгүүлч Э.Энхмаа “ИТГЭЛ СЭРГЭЭХ ТАВАНТОЛГОЙ”, сэтгүүлч Б.Эрдэнэчимэг “ТАВАН ТОЛГОЙГОО ТАНЬЖ МЭДЭЦГЭЭЕ” нийтлэл бичсэнийг сонирхон уншина уу.
-Бүгдийг өөдрөг сайхнаар харж, тэр бүхнээ бүтээлдээ тусгадаг зураач бол В.Ундраа. Түүний ямар ч бүтээлийг харахад халуун дулаан хайр энхрийлэл, аз жаргал, байгалийн үзэсгэлэн мэдрэгдэнэ хэмээн манай сэтгүүлч А.Наранцацралт ярилцлагын зочныхоо бүтээлийг үнэлжээ.
В.Ундраагийн бүтээлүүдийг гадна, дотнын урлаг сонирхогчид ихэд үнэлдэг бөгөөд Европын улс орнууд, Солонгос, Япон зэрэг орнуудад айл гэр, албан тасалгааны ханыг нь чимдэг аж. Энэ тухай “В.Ундраа: Би хүүхэлдэй зурдаг. Гэхдээ миний хүүхэлдэйнүүд бүгд амьд” гэсэн сонирхолтой ярилцлагыг уншина уу.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногийн эхэнд Японд улсад Ажлын айлчлал хийсэн бол долоо хоногийн сүүлчээр Өмнөговь аймагт ажиллаж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл өрнөж буй тус аймагт ажиллах үедээ Монгол Улсын гурван сая дахь иргэн болсон Хатанболдын МОНГОЛЖИН охинд гурван сая дахь иргэний батламжийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
-Монголын боксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, “Ширэн бээлий” клубын тамирчин Изабелл Маффат хэмээх франц бүсгүй “Хобби” буланд зочиллоо. Монголд хоёр жил болж буй тэрбээр Францын Инженерийн сургуулийг дүүргэсэн бөгөөд өдгөө Шинжлэх ухааны академийн Гео физикийн судалгааны төвийн инженер ажилтай.
Сэтгүүлч Б.Нямдарийн хийсэн “Изабелл Маффат: Боксын улсын аваргаас мөнгөн медаль авчихна гэж бодоогүй” хэмээх ярилцлагыг долоо хоногийн тоймд онцолж байна.