Өнөөдөр Хятадын, бишээ зөвхөн Хятадын ч биш Дэлхийн хамгийн амжилттай бизнес эрхлэгчдийн нэг, хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компаниудын нэгийг үүсгэн байгуулагч Жек Ма цагтаа ямар ч хамаагүй ажилд орохыг хүсэж байв.
Тэр ч бүү хэл коллежид орох шалгалтдаа гурван удаа "бүдэрч" байсан аж
Мэдээж хэрэг түүнийг өнөөдрийн энэ өндөрлөгт хүрнэ гэдэгт ажил олгогчид байтугай, өөрөө ч бараг итгэж байгаагүй биз. Гэхдээ тэр бол мундаг удирдагч. Түүний үүсгэсэн Алибаба сайт руу өдөрт 100 сая хүн хандаж, хөрөнгийнх нь хэмжээ 20,4 тэрбум ам. доллароор үнэлэгдэж байна.
Харин Хятадын тэргүүн баян болохоосоо өмнө тэрээр олон ч газарт ажилд орох хүсэлт гаргаж байсан хэдий ч бүгдээс нь татгалзсан хариу авч байжээ. Тэр ч бүү хэл коллежид орох шалгалтдаа гурван удаа "бүдэрч" байсан аж.
Тэрээр Чарли Рөүзтэй хийсэн ярилцлагынхаа үеэр “Би цагдаагийн газарт очиж ажилд орохыг хүссэн ч тэд “ҮГҮЙ” гэсэн. Дээрээс нь манай хотод KFC-ийн салбар нээгдэхэд 24 хүн ажилд орохыг хүссэн бөгөөд нэг нь би байлаа. Харин тэд 23-ыг нь ажилд авсан, гэтэл би ганцаархнаа эрэгтэй байсан шүү” гэжээ.
1998 онд Алибабаг үүсгэн байгуулсан хэдий ч эхний гурван жил ямар ч ашиг олсонгүй. Гэхдээ Ма үүнд бууж өгөлгүйгээр харин ч илүү хөдөлмөрч, уран сэтгэмжтэй байх ёстой гэдгийг ойлгожээ.
Компанийн хамгийн том асуудал нь төлбөрийн систем байлаа. Ямар ч банк тэдэнтэй хамтран ажиллахыг хүсээгүйн дээр сайтаас худалдан авагчид төлбөрөө төлөх нэлээд ярвигтай байв.
Ингээд Ма өөрийн гэсэн төлбөрийн систем үүсгэхээр шийдэж Alipay-ийг гаргаж иржээ. Үүний хамгийн том давуу тал нь маш олон төрлийн валют ашиглаж болдог явдал байсан юм.
Энэ тухай тэрээр “Маш олон хүмүүс Alipay-ийг хамгийн тэнэг санаа гэж байлаа. Гэхдээ надад хүмүүс хэрэглэж л байвал хэчнээн тэнэг санаа байх нь огт хамаагүй байсан юм” гэжээ.
Түүний зөв байлаа. Өнөөдөр Alipay-ийг ашигладаг 800,000,000 хүн байна.