Буцах
2015.02.25 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-02-25
0
0
2015-02-25
- УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнөхөн Монгол хэлний тухай хуулийг анх удаа баталсан бөгөөд энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх найман бүлэг, 24 зүйлтэй энэ хуульд олон нийтийн мэдэх шаардлагатай ямар заалтууд тусгасан талаарх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
- Монголын Залуучуудын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэл баримтлах, хийгдэх үйл ажиллагааг хэлэлцэж тохирох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлэг хийх гэж байна.
- УИХ-ын чуулганы отгон хуралдаанаар Ч.Содномцэрэнг Сонгуулийн ерөнхий хорооны даргаар улираан томилжээ.
- УИХ-ын дарга З.Энхболд болон түүний гэргий Т.Бат-Өлзий нар өнөөдөр 14.30 цагт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Акихито болон Хатан хаан Мичико нарт бараалхлаа.
- Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, 1937-1946 онуудад БНМАУ-аас ЗХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Жамсрангийн Самбуугийн гэр музейг ЭСЯ-ны төв байранд нээв.
- Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа.
- Төрийн эрх мэдлийг ч улс төрийн намууд “хувьчилчихаад” байгаа учир Монгол Улсад шаардлагатай хөгжлийн олон төсөл, юуны өмнө уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд урагша явахгүй байгаа талаарх Монголчууд ямар намыг үгүйлж байна вэ нийтлэлийг уншина уу.
- Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт, мөн бусдад ялимгүй хэмжээний хохирол учруулж 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн эмэгтэй Э.Халиунд өршөөл үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөллөө.
- Оскарын шагналт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд" уран сайхны киноны Монгол дахь нээлт баасан гарагт 17.00 цагаас ‘Тэнгис’, 20.00 цагаас ‘Өргөө’ кино театрт болно бөгөөд тус киноны зураг авалтын үеийн ховор агшинг ЭНД дарж үзнэ үү.
- Далд уурхай зогсоогүй арай хямдхан хүүтэй зээл авч өндөр санхүүжилтээ хийх гээд л хүлээгдээд байгаа хэмээн Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу хэллээ.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзалт хийж, “Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллах учиртай” гэж хэлээд энэ асуудлаар ярилцжээ.
- Цагдаа, тагнуулынхан биднийг хүч хэрэглэн тарааж, авч явсан хэмээн урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулах, Ноён ууланд алтны олборлолт эрхлэхийг эсэргүүцсэн "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн хэллээ.
- Гадны хөрөнгө оруулагчид шинэ бизнес эхлэхдээ бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой болжээ.
- Эдийн засгийн байнгын хороо Төсвийн байнгын хорооны хамтарсан Хөгжлийн банкинд шалгалт хийх Ажлын хэсэг байгуулагсан хэмээн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа.
- Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийн нэмэгдлийг 2015 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож, ирэх гуравдугаар сарын тэтгэвэр дээр нөхөн олгохоор болжээ.
Дэлхий дахинд
- Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаевын экс хүргэн, Казахстанаас Австрид суух Элчин сайдаар ажиллаж байсан Рахат Алиев Вена хотын шоронд амиа хорлосон байна.
- Жингээ хасаж байгаа ихэнх хүмүүс юу ч идэлгүйгээр дасгал хийснээр хурдан турна гэж боддог байсан бол судалгаагаар бэлтгэл хийхээс 30 минутын өмнө (дээд тал нь хоёр цаг) хөнгөхөн хооллох нь дасгалыг үр дүнтэй хийх, улмаар хангалттай их илчлэг шатаахад нөлөөлдөг гэдгийг харуулжээ.
- Өнгөт дэлгэцтэй Pebble цаг 17 минутад 500 мянган ам. долларын санхүүжилт босгосон дээд амжилтыг эвджээ
- Газын зурваст хяналтаа тогтоосон “Хамас” бүлэглэл ойрын хугацаанд “Исламын улс”-тай нэгдэнэ хэмээн NEWSIsrael дамжууллаа.
- Хэрвээ Аapple-ийг үүсгэн байгуулагч Стив Жобс өдгөө амьд сэрүүн байсан бол яг одоо 60 насыг зооглох байсан бөгөөд 1985 оны хоёрдугаар сард Playboy сэтгүүлд өгч байсан түүний ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
- 16 тэрбум жилийн туршид цагийг ямар ч алдаагүй заах чадвартай атомын цагийг Японы эрдэмтэд зохион бүтээжээ.
- iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн 8.3 хувилбарын бета дээрх Siri-гийн шинэ хувилбар Орос, Дани, Португали, Нидерланд, Турк, Тайланд, Швед болон Энэтхэгчүүдэд зориулсан Англи хэл “мэддэг” болсон байна.
- Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа жирэмсэн болон амаржсан эхчүүдийн нас баралттай тэмцэх мэргэжилтнүүдэд хөрөнгө төсөвлөхийн тулд төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 5-10 хувиар бууруулах тухай тушаалд гарын үсэг зуржээ.
- Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллагын шинжээчид АНУ-ын цагдаа нар хүч хэрэглэх, галт зэвсэг ашиглах талаарх бодлогыг тус улсын эрх баригчид эргэн харах ёстой гэж үзэж байна.
- Алдартнууд хэдэн цаг унтдаг талаарх сонирхолтой нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.
- Эрдэмтэд Якутаас хоёр сая жилийн өмнөөс эхлэн 10 мянга гаруй жилийн өмнө дууссан плейстоценийн эринд амьдарч байсан үсэрхэг хирсний зулзаганы үлдэгдэл олсон байна.
- Цалингаа бууруулах асуудлыг хэлэлцэхийг Төрийн думын тэргүүн Сергей Нарышкин намын бүлгүүдэд санал болгов.
- Францын долоо хоног тутмын Чарли Эбдо шог сэтгүүлийн редакцид болсон халдлагын дараах хоёр дахь дугаар өнөө өглөө хэвлэгдэн гарлаа.