Английн “Челси” багийн довтлогч, тус багийн түүхэн дэх олон шилдэг амжилтад гол үүрэг гүйцэтгэсэн Дидье Дрогбагийн намтар ном монгол хэлээр хэвлэгдлээ.
Түүний номыг спортын сэтгүүлч Н.Энхбаяр орчуулан Монголын спорт сонирхогчид, тэр дундаа хөлбөмбөгийн фэнүүдийн гар дээр тавьж байна.
Д.Дрогбаг “Челси” багийн хөгжөөн дэмжигчид багийнхаа түүхэн дэх хамгийн агуу тоглогчоор нэрлэж байсан нь түүнийг энэ багийн хувьд ямар чухал тоглогч болохыг нь харуулдаг.
Хүүхэд ахуй насандаа төрөлх Кот Д'Ивуар улсаа орхисон үе, алс холын Франц улсад эцэг эхээсээ хол өнгөрүүлсэн ганцаардмал өдрүүд, амжилтанд хүрэхийн төлөөх хүнд бэрх аялал, танил дотно “Марсель” баг нь өөрийг нь “Челси” рүү гэнэт зарсан наймаа, Лондонгийн багт өнгөрүүлсэн гайхамшигт үеүүд, дасгалжуулагч Ж.Моуриньо гээд олон сэдвээр Д.Дрогба намтар номдоо илэн далангүй өгүүлжээ.
Нийт 19 бүлэг бүхий уг номыг бүх номын дэлгүүрүүдээс худалдан авч болох юм байна.
Н.Энхбаяр нь "Таван цагариг" сонины сэтгүүлчдийн дунд үеийн төлөөлөл бөгөөд ийнхүү тавдахь номоо спорт сонирхогчдын хүртээл болгож байна.
Үүнээс өмнө сагсан бөмбөгч Аллен Айверсон, Майкл Жордан, Леброн Жеймс, хөлбөмбөгчин Лионел Месси нарын номыг монгол хэл рүү буулгасан билээ.