Америкийн бизнесмен, тэрбумтан Дональд Трамп 2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нухацтай бодож байгаа гэдгээ илэрхийлжээ.
“Намайг зүгээр л зугаацах гэж эсвэл миний брэндэд ашигтай болохоор ийм зүйл хийж байна гэж хүн бүр бодож байгаа. Гэхдээ энэ бол зугаа биш. Би үүнийг зүгээр л нэг зугаацаж, цэнгэх гэж хийгээгүй. Харин манай улсад үнэхээр ноцтой асуудал тулгараад байгаа тул би ийм шийдвэр гаргасан” гэж Трамп The Washington Post сонинд ярьжээ.
Дональд Трамп өвөрмөц хэв маяг, өөрийгөө байнга сурталчилдаг гэдгээрээ алдартай. Тэрбээр NBS сувгаар “Алдартны шавь” нэртэй хөтөлбөр хөтөлдөг юм. Харин одоо тэрбээр телевизийн салбарт зарцуулах цагаа улс төрд зарцуулахаар шийдсэн бололтой. “NBS суваг гэрээгээ шинэчлэх хүсэлтэй байгаа. Гэвч би энэ ажлаа цаашид үргэлжлүүлж чадахгүй нь. Учир нь өөр зүйлд цаг зарцуулах хэрэгтэй” гэж тэрбээр ярьсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тэрбумтан сүүлийн үед улс төр судлаач мэргэжилтнүүдийг хөлслөн авч, гол мужуудаар аялан, улс төрчидтэй уулзаж байгаа гэнэ. Дашрамд дуулгахад Трамп 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох төлөвлөгөөтэй байсан ч нэр дэвшигчийг тодруулах намын дотоод сонгууль эхлэхээс хэдхэн сарын өмнө бизнесээс явахад бэлэн биш байна хэмээн мэдэгдээд нэрээ татаж авч байлаа.
Түүнчлэн өдгөө 68 настай бизнесмен өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамаг олон нийтийн өмнө шүүмжлэх нь цөөнгүй байдаг. Хэдэн жилийн өмнө гэхэд л тэрбээр Цагаан ордны тэргүүнээс Америкийн иргэншилтэй, АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлыг эзлэх эрхтэй гэдгээ батлах төрсний гэрчилгээгээ нийтэд харуулахыг шаардаж байсан юм. Түүний энэ үйлдлийг олон нийт дэмжиж байсны улмаас Цагаан ордон шаардлагад нь хариу өгөхөөс аргагүй болж 2011 оны дөрөвдүгээр сард Обамаг Гавай мужид төрсөн, Америкийн иргэншилтэй хүн гэдгийг нь батлах гэрчилгээг нийтэд үзүүлж байв.
Барак Обама 1961 оны наймдугаар сарын дөрөвний өдөр Америкийн Гавай мужид төрсөн бөгөөд харин түүний эцэг нь Кени улсын иргэн, түүнчлэн Обама багадаа хилийн чанадад амьдарч байсан нь олны дунд эргэлзээ төрүүлээд байв.
Эх сурвалж: Вести