Дэлхийд ид шидийг эргүүлэн авч ирэх цаг болжээ. Үүнийг биелүүлэхэд бидэнд асар их боломжтой, гайхшрал төрүүлсэн технологи хэрэг болно. Үнэндээ ганц эвэрт, луунууд, шидтэнүүд бидний сэтгэмжид оршин байсан тэр цаг мөчид дэлхий илүү сайхан байжээ. Тэгвэл ид шидийг эргүүлэн авч ирвэл яах вэ?
Google тэдэнд зөвхөн мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай байсан мөнгийг өгсөн
Өнгөрсөн онд Google компани “Magic Leap” гэх төслийг санхүүжүүлсэн бөгөөд 542 сая ам. доллар өгчээ. Тухайн үед хүмүүс яагаад Google цэвэр санхүүжилт хийсэн бэ гэдгийг гайхсан юм. Учир нь тэд “Мagic Leap”-ийг худалдаж аваагүй, хамтран ажиллаагүй. Зөвхөн тэдэнд мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай байсан мөнгийг өгсөн.
Харин “мөрөөдөгчид” өөрсдийн нууцыг чанд хадгалсаар өнөөг хүрчээ. Үнэндээ одоо бидний мэдэж байгаа зүйл бол “Magic Leap” ямар нэгэн AR болон VR-ыг хольсон зүүдэг технологи хөгжүүлж байгаа явдал.
Гэхдээ үүнээс цааш ганц ч зүйлийг бид мэдэхгүй. Өнгөрсөн шөнө Magic Leap-ын гүйцэтгэх захирал Рони Абовитц reddit дээр “Надаас юу хүссэнээ асуу” хуудас нээсэн юм.
Түүний хэлж байгаагаар энэ төхөөрөмж ямар ч байсан энгийн нэг AR технологи биш аж. Жишээ нь өнөөдөр бусад компаниудын хөгжүүлж байгаа AR төхөөрөмж харах өнцөг нь хязгаарлагдмал гэж тэрээр хэлсэн юм.
ТЭГЭХЭЭР AR ТӨХӨӨРӨМЖ БИШ ЮМ БОЛ MAGIC LEAP ГЭЖ ЮУ ВЭ?
Түүнээс ингэж асуухад Абовитц бүр ч толгой эргүүлсэн хариулт өгөв “Та бүхэн биднийг ямар нэг техно-биологийн нэгдэл бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа гэж ойлгож болно. Энэ бол ирээдүйн компьютерын хөгжил юм. Бид технологийг өөрсдийн биологитой нэгтгэснээр жинхэнэ ид шидийг мэдрэх болно” гэжээ.
Бид AR болон VR технологийн нэгдлийг бүтээхээр ажиллаж байна. Юу гэхээр та бодит ертөнцөөс бүрэн таслагдаж виртуал бодит байдалд шилжих юм
Харамсалтай нь түүний яриад байгаа зүйлийн цаад мөн чанарыг тайлбарлаж чадах хүн одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахгүй учраас тоймтой тайлбарлах аргагүй юм.
Гэхдээ ерөнхий төсөөллөө тайлбарлаж болох. Ерөнхийдөө та Magic Leap-ын бүтээж байгаа зүйлийг Microsoft-ын саяхан танилцуулсан Hololens-тэй төстэй гэж ойлгож болно. Харин нэг ялгаа бий. Абовитцийн хэлснээр “Бид AR болон VR технологийн нэгдлийг бүтээхээр ажиллаж байна. Юу гэхээр та бодит ертөнцөөс бүрэн таслагдаж виртуал бодит байдалд шилжих юм” гэжээ.
Тийм учраас л компани үүнийгээ “уран сайхны бодит байдал” гэж нэрлэсэн байх. Учир нь AR болон VR-ын дундуур л нэг юм байгаад байна. Стандарт AR болон VR төхөөрөмжүүд таны хоёр нүдэнд өөр өөр өнцгөөр дүрсийг харуулснаар бодит мэт гурван хэмжээст зүйлсийг дүрсэлдэг.
Oculus Rift, Samsung Gear VR зэрэг төхөөрөмжүүд бол үүний тод жишээ юм. Харин Абовитц энгийн VR төхөөрөмжийн дүрслэх гурван хэмжээст зүйлсэд дургүй гэдгээ илэрхийлжээ.
Үүний оронд Magic Leap-ын бүтээгдэхүүн илүү дэвшилттэй байх бөгөөд хэрэглэгчийн нүдэнд урд нь байгаа зүйлийг яг л жинхэнэ мэт мэдрүүлэх аж. Жишээ нь энэ төхөөрөмжийн гэрэлтүүлэгчээс гарч байгаа гэрлийг та нарны эсвэл бодит гэрлээс ялгах аргагүй.
Ингэснээр яг л жинхэнэ юм шиг дижитал дүрслэлийг таны тархи бодит зүйлсээс ялгаж чадахгүй.
ҮҮНИЙГ ЮУНД АШИГЛАХ ВЭ?
Эхлээд Google-ийн тухай ганц зүйл хэлэхэд тэд шинээр бүтээсэн Godzilla, Interstellar зэрэг уран сайхны киног бүтээсэн Legendary Entertainment-д хөрөнгө оруулсан. Тус студийн гүйцэтгэх захирал Томас Тулл энэ төхөөрөмжийг туршиж үзсэнийхээ дараа тун ч их сэтгэл нь хөдөлсөн тухай ярьжээ.
Тэгэхээр эхний таамаг бол Magic Leap-ыг кино урлагт ашиглана.
Дараагийнх нь тэд компьютер тоглоомын зах зээлийг сонирхож байгаа байх. Бидний мэдэж байгаачлан Oculus Rift бас тоглоомын зах зээлийг сонирхож эхэлсэн. Lucas Film, Apple зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай тоглоом хөгжүүлэгч Граем Дивайныг Magic Leap өөрсдийн кретив хэлтсийн захирлаар ажиллуулах гэж байгаа тухай Речл Метц твиттертээ жиргэжээ.
Тэгэхээр Magic Leap “Counter-Strike”, “Call of Duty” зэрэг анхдагч биеэс буудах тоглоомыг хөгжүүлж болох юм.
ЕР НЬ ТӨХӨӨРӨМЖ ЯМАРХУУ ХАРАГДДАГ ЮМ БОЛ?
Метцийн хэлснээр компани түүнд хоёр туршилтын загвар үзүүлжээ. Ерөнхийдөө хоёулаа л нүдний шилтэй төстэй. Гэхдээ түүний таамаглаж байгаагаар эдгээр загварууд хэт анхдагч бөгөөд компани түүнд хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ үзүүлээгүй гэсэн юм.
Тиймээс хэрэглээнд гарах төхөөрөмж дэвшилтэт технологид суурилсан нарны шил байж болох. Гэхдээ Абовитцийн хэлснээр төхөөрөмжийн эрчим хүч зарцуулалтыг бууруулах, хэмжээг нь багасгахад хугацаа хэрэгтэй гэжээ.
ЭНЭ ТӨХӨӨРӨМЖИЙГ БИД ХЭЗЭЭ ХАРАХ ВЭ?
Ганц үгээр хариулахад: МЭДЭХГҮЙ. Гэхдээ бас ингээд итгэл алдарч болохгүй. Учир нь Абовитцийн тайлбарласнаар тэдний багийнхан хэзээ худалдаанд гаргахаа аль хэдийнэ шийдсэн бөгөөд “ойрын ирээдүйд” бүтээгдэхүүнээ танилцуулна гэжээ.
Magic Leap оршин тогтнох тэр ертөнцөд зөөврийн компьютер, ухаалаг утас, ухаантай бугуйн цаг байх болов уу?
Харин Microsoft, Facebook зэрэг томчууд тэднийг худалдан авах санал тавьсан эсэхэд тэрээр тоймтой хариулт өгөөгүй юм. Тэгэхээр үндэстэн дамнасан корпорацууд энэ “хэрэгт” оролцож байгаа үгүйг хэлэх аргагүй.
Гэхдээ зарим нэг азтай хүмүүс компанийн “Алтан тасалбар”-ыг авч, анхны хувийн танилцуулах арга хэмжээнд оролцох боломжтой аж. Ямартай ч Magic Leap асар том зорилго өмнөө тавьжээ.
Нэг хэрэглэгч түүнээс “Magic Leap оршин тогтнох тэр ертөнцөд зөөврийн компьютер, ухаалаг утас, ухаантай бугуйн цаг байх болов уу?” гэж асуухад Абовитц “Үгүй” гэсэн товчхон хариулт өгсөн юм.