Ирэх жилийн сүүлээр Япон болон Америк улс Google Lunar X Prize сарнаа явагчдын тэмцээний хүрээнд тэмцээнд оролцох төхөөрөмжүүдээ сар руу илгээх гэнэ.
Сарны тэмцээний ялагч нь 20 сая ам.долларын шагнал хүртэх юм байна. Тэмцээний үеэр хамгийн бага хугацаанд 500 метрийн зайг туулах хамгийн хурдтай аппаратыг шалгаруулах гэнэ.
Японы хоёр, Америкийн нэг сарнаа явагчийг саран дээрх агуйнуудын бүс дэх Үхлийн нуурын ойролцоо газардуулж, шууд л 500 метрийн зайд уралдуулах юм байна. Уралдааны бичлэгийг дэлхий дээр HD форматаар дамжуулна гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
Энэ тэмцээнийг X Prize сан болон Google компани зохион байгуулж байгаа бөгөөд 2007 оны есдүгээр сарын 13-ны өдөр зарлагджээ.
Тэмцээний нөхцөлд зааснаар оролцогч нь гурван даалгавар биелүүлэх ёстой.
Нэгдүгээрт , сарны гадаргуу дээр зөөлөн буулт хийж, хоёрдугаарт сарны гадаргуу дээр 500 метр зайд явах бөгөөд гурав дахь даалгавар нь өндөр өргөтгөлтэй дүрс бичлэгийг дэлхий рүү дамжуулах ёстой юм байна.
Энэ тэмцээнд дэлхийн аль ч улс оролцох боломжтой бөгөөд сарнаа явагчийг хувийн хөрөнгө оруулагчдын мөнгөөр шийдсэн, өөрөөр хэлбэл санхүүжилтийн 90-ээс доошгүй хувь нь хувийн хөрөнгө оруулагчаас орсон байх шаардлагатай гэнэ.
Түүнчлэн тэмцээн эхлэхээс өмнө оролцох багууд мэдүүлэг өгч, бүртгэлд хамрагдаад бүртгэлийн хураамж болох 10 мянга орчим ам.долларыг төлөх ёстой юм байна.
Шагналын сан 30 сая ам.доллар, ялагч 20 сая ам. Долларын шагнал хүртэх бол дэд байранд орсон сарнаа явагч бүтээгчийн баг 5 сая ам.доллар хүртэх гэнэ.