Хойд Солонгосын хөлөг онгоц үйлдвэрлэгч компани Пхеньянд зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд бүхий л хөлөг онгоцныхоо нэрийг өөрчилсөн гэж НҮБ-ын тайланд дурджээ.
Ocean Maritime Management Company компанийн нэгэн хөлөг онгоц Пангамд Кубийн зэвсэглэлийг хууль бусаар хангахаар явж байгаад саатуулагдсаны дараа энэ компани НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хар жагсаалтад орсон юм.
Элсэн чихэр зөөж яваа гэсэн бичиг баримттай “Чонг Чон Ганг” ачааны хөлөг онгоц дээр 240 тонн хуучирсан зэвсэг байсны дотор агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн комплекс хоёр ширхэг, жижиглэсэн есөн пуужин, хоёр ширхэг МИГ-21 сөнөөгч онгоц, мөн МИГ-15 онгоцны хөдөлгүүрүүд байсан юм.
Ийнхүү зэвсэг ачиж явсан хөлөг онгоц саатуулагдсаны дараа Пхеньян торгууль төлснөөр хөлөг онгоцыг суллаж байв.
Хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьдаг комиссынхны гаргасан дүгнэлтэн дээр Хойд Солонгосын компани хөлөг онгоцнуудынхаа нэрийг өөрчилж, дэд компаниудад шилжүүлсний дараа хөлөг онгоцнуудаа ашиглахад улам хүндрэлтэй болно гэж онцолжээ.
Эх сурвалж:ВВС