Монгол үндэсний бэлэгдэл, хээ угалзыг бусад улс өмчилж эхэлсэнтэй холбогдуулан эдгээрийг олон нийтэд дэлгэн таниулах, дэлхийн өвд бүртгүүлэх зорилго бүхий "Монгол бэлэгдлээ дээдэлье" цогц үйл ажиллагаа зохион байгуулах болжээ.
Батлан Хамгаалахын яам, Монгол цэргийн музей, “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сан хамтран энэ ажиллагааг зохион байгуулна. Өнөөдөр 11.00 цагаас Монгол цэргийн музейд болох нээлтэд нь АНУ болон Япон улсаас манай улсад суугаа элчин сайд нар оролцох юм байна.
Монгол улсаас Батлан хамгаалах яам, Спорт, аялал жуулчлалын яам, СУИС, Азийн модель агентлаг, Талын Монгол морин хуурын чуулга, дуучин Б.Сарантуяа нар оролцоно.
Нээлтийн үеэр сэтгүүлчдэд үндэсний бэлэгдэл, хээ угалзаа бусад орноос урьтаж дэлхийн өвд бүртгүүлэх шаардлага юу болох, одоогоор үйл явц ямар шатанд байгаа, Батлан Хамгаалах Яам үндэсний бэлэгдэл, өв соёлын асуудал яагаад анхаарч эхэлсэн талаар мэдээлэх юм байна.