Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 17-нд манай улсын иргэн М баавгайн есөн ширхэг савар хил давуулах гэж байгаад баригджээ.
Тэрбээр 41-65 ДГА улсын дугаартай автомашины дугуйнд хилээр гаргахыг хориглосон, ховордсон ан амьтны эд эрхтэнээ нуусан байсан гэнэ. Мөн тэр үед манай иргэн О 38-52 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дор дөрвөн ширхэг баавгайн савар нууж хил нэвтрүүлэх үед нь хилчид саатуулж, өдгөө гаалийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Хил боомт бүхий газарт ажиллаж автомашины дугуй засварын газрын ажилтнууд хамгийн багадаа 15 мянган төгрөгийн хөлс авч нэг дугуйнд нь хилээр гаргахыг хориглосон эд зүйл нууж өгөх үйлчилгээ хүчээ аваад байгаа аж. Мэдэгдсэн нь дээрх есөн савар болохоос мэдэгдэлгүй хэчнээн ч эд зүйл гарч буйг хэн ч мэдэхгүй.
Баавгайн савраас гадна хярсны олон тооны арьс хил давуулах гэж байсныг Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж буй хилчид илрүүлсэн байна. Иргэн Б-гийн бараанд үзлэг хийхэд хярсны 300 арьс байжээ.