Нэгдсэн улсын төрийн департамент, Холбооны Мөрдөх Товчоо Оросын хакерыг баривчлахад хэрэг болох мэдээллийг гурван сая ам. доллароор худалдан авна гэжээ. Өмнө нь Нэгдсэн улсын засгийн газар кибер гэмт хэрэгтний төлөө ийм их шагнал хэзээ ч амлаж байгаагүй юм.
Энэхүү программ Нэгдсэн улсын бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн данснаас 100 сая ам. доллар хулгайлсан
“Lucky12345” болон “slavik” нэрээрээ алдаршсан Евгений Михайлович Богачевийг нэг сая гаруй компьютерт вирус халдаасан хэргийг зохино байгуулсан гэж буруутгажээ. “GameOver Zeus” гэж нэрлэсэн түүний бичсэн программ банкны мэдээллийг хулгайлж, данснаас нь мөнгө хулгайлдаг юм байна.
Төрийн департментийн хэвлэлийн хуудсанд бичсэнээр “Энэхүү программ Нэгдсэн улсын бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн данснаас 100 сая ам. доллар хулгайлсан” гэжээ.
Тун нарийн ажиллагаатай энэхүү программ хэрэглэгчид яг л банкны сайт руу орж байгаа мэт харагдуулах хэдий ч бүх мэдээллийг нь хуурамч хуудсан дээр бичүүлж авдаг юм байна.
CNET-ийн бичсэнээр “GameOver Zeus” гэх программ анх 2011 онд илэрчээ. Энэ нь “Zeus” гэх программын сайжруулсан хувилбар бөгөөд анхны хувилбар нь 2007 онд 13 сая компьютерт халдсан байсан гэдэг. /Мөн л хэдэн зуун сая доллар хулгайлсан/
Богачевийг Нэгдсэн улсын засгийн газар бүтэн гурван жил эрэн сурвалжилж байгаа аж. Түүнийг өнөөдрийг хүртэл ОХУ-д амьдарч байгаа гэж таамаглаж байгаа бөгөөд Оросын тагнуулын алба Нэгдсэн улсын эрх баригчидтай кибер гэмт хэргийг илрүүлэхэд хамтран ажиллахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.